Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Д.Трамп 150 сая доллараар Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024/12/25
АНУ-ын 47-р Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Вашингтон хотын Капитол Хиллийн баруун жигүүрт болно. Энэ үйл явдалтай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл цацагдсан нь АНУ төдийгүй дэлхийн томоохон бизнесменүүд Д.Трампын Тангараг өргөх ёслол зохион байгуулах хороонд сая, сая долларын хандив өргөж буй нь юм.

Жишээ нь, Амазон компанийн Жефф Безос, ОпенЭйАйгийн Сэм Алтман, Марк Цукербергийн удирддаг Фейсбүүкийн толгой компани Мета компани, Уберын Дара Хосровшахи нар тус бүр нэг сая доллар хандивлахаа мэдэгдээд байгаа бол Робинхүүд Маркетсаас хоёр сая долларын хандив өргөх гэж байна. Автомашин үйлдвэрлэгч Форд компани мөн адил нэг сая доллар хандивлахын зэрэгцээ тангараг өргөх ёслол хэрэгтэй унаа, тээврийг шийдэж өгнө гэжээ.

Блүүмберг агентлагийн дамжуулснаар хөрөнгийн сангийн менежер Кен Гриффин тэргүүтэй бусад санхүүгийн лидерүүд багадаа нэг сая доллар хандивлана гэж мэдэгдээд байгаа юм байна.

Тангараг өргөх ёслол зохион байгуулах хороог Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч байгуулдаг бөгөөд шинэ засгаас ямар нэгэн ашиг сонирхол харсан бизнес, улс төрийнхөн хандив өргөдөг уламжлал аль эртнээс тогтжээ. Тангараг өргөх ёслолд хандивлагчдын дунд Илон Маскын нэр харагдсангүй. Учир нь, сонгуулийн үеэр хамгийн их хандивыг тэр л Дональд Трампт босгож өгсөн нь 250 сая доллараар яригддаг. Энэ ч утгаараа мань эр энэ удаад өнжихөөр шийдсэн байх гэж хэвлэлүүдээр бижээ.

Дээр дурдсан хороонд хандив өргөхөд татвар ногдуулдаггүй учраас бусад төрлийн арга хэмжээнд хандив өргөхтэй харьцуулахад бичиг цаасны хүндрэл учирдаггүйгээрээ хялбар гэнэ.

Сонирхуулахад, Дональд Трамп 2017 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 107 сая доллар цугларсан нь АНУ-ын түүхэнд хамгийн дээд амжилт тогтоожээ. Түүнээс өмнөх дээд амжилтыг 2009 онд Барак Обама 53 сая доллар цуглуулж, тогтоож байсан юм байна. Удахгүй халаагаа өгөх Жо Байденийн хувьд Тангараг өргөх ёслолын хандивт 62 сая доллар цугларч байлаа. Харин Дональд Трампын хоёр дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хандивт 150 сая доллар цугларна гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна.

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он