Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд 12 саяын баримал бэлэглэжээ

2025/01/08
Дэлхийн улс орнуудын удирдагчид ямар нэгэн баяр ёслолоор бие, биедээ үнэ бүхий бэлэг өгдөг. Энэ жишгээр 2023 онд хамгийн үнэтэй бэлэг авсан лидерүүдээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүний эхнэрийг нэрлэж байна. Тэр дундаас гаднынхны сонирхлыг татаж буй хоёр бэлэг нь Энэтхэгийн Ерөнхийлөгч Нарендра Модигийн 20,000 долларын үнэтэй лабораторид ургуулсан алмаз, манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн 3,495 долларын үнэтэй монгол баатар эрийн баримлыг нэрлэж байна.

АНУ-ын Төрийн департаментаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт жил бүр гаргадаг данс бүртгэлийн тайлангаа уламжлал ёсоор гаргажээ. Бэлгийн жагсаалт дотор хамгийн үнэтэйд орж буй Н.Модигоос Жилл Байденд өгсөн 7.5 каратын алмаз байгальд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Түүний араас Украинаас АНУ-д суугаа элчин сайдын бэлэглэсэн энгэрийн тэмдэг 14,063 долларын үнэтэй гэнэ. Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский 2,400 долларын үнэ бүхий зургийн эвлүүлэг бэлгэнд ирүүлжээ. Харин Египетийн Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтайгаас илгээсэн бугуйвч, энгэрийн тэмдэг, гэрэл зургийн цомог нийлээд 4,510 долларын үнэд хүрэх аж.

Жо Байденд ирсэн үнэтэй бэлэгнүүдээс бас нэгэн анхаарал татахуйц нь онц байдал зарласны улмаас хэрэгт ороод байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлийн 7,100 долларын үнэтэй дурсгалын гэрэл зургийн цомгийг “тун сонирхолтой” гэж гаднын хэвлэлүүд онцолжээ. Гэтэл баян тансагаараа алдартай Бруней улсын “үрэлгэн хаан” гэгддэг Хассанел Болькиа султан ердөө 3,300 долларын үнэтэй мөнгөн аяга бэлэглэсэн гэхэд олон нийтэд жаахан чамлангуй санагдсан гэнэ. Үүнтэй төстэй бэлэг гэвэл Изриалийн Ерөнхийлөгчийн 3,160 долларын үнэтэй мөнгөн царыг нэрлэж болох юм.

АНУ-ын Холбооны хуульд зааснаар төрийн тэргүүнд ирэх гадаадын лидерүүдийн бэлгийн үнийн доод хэмжээг 480 доллар гэж заасан байгаад шаардлагатай гэвэл ирсэн бэлгийг Үндэсний архивын газарт шилжүүлж, тэнд нь хадгалдаг байна. Дээр дурдсан 20,000 долларын алмазын тухайд Тэргүүн хатагтай өөртөө авна гэж мэдэгдээгүй учраас Цагаан ордоны Зүүн жигүүрийн албан хэрэглээнд шилжүүлнэ гэж Жилл Байдений бие төлөөлөгч Ванесса Валдивиа мэдээлжээ. 

Холбоотой мэдээ

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он