Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Яагаад Япон улс Монголын батлан хамгаалах салбарыг дэмжих болов

2025/01/09
Японоос Монгол Улсад цэргийн дэвшилтэт техник, технологи нийлүүлэх тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдлыг дүгнэсэн нийтлэл chinamil.com цахим хуудаснаа гарсныг хүргэж байна.

Албан ёсны аюулгүй байдлын туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны санхүүгийн жилийн төгсгөл буюу 2025 оны гуравдугаар сарын 31-ний дотор Япон улсаас Филиппин, Индонез, Монгол, Жибути улсад батлан хамгаалахын тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон талаар Японы хэвлэлүүд бичиж байна. Тусламжийн нийт төсөв таван тэрбум иен буюу 33 сая ам.доллар. Ингээд дараа нь Япон улсаас Монгол Улсад батлан хамгаалахын техник, технологи шилжүүлэн өгөх гэрээг үзэглэсэн нь хоёр талын Засгийн газар шаардлагатай ажлуудыг цэгцэлсний дараа хэрэгжиж эхэлнэ.

Анх энэ саналыг 2022 онд Япон улсын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд Японы зэвсэгт хүчин болон түүнд хамаарах байгууллагуудын ашиг сонирхлыг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд тавьжээ. Энэхүү стратегид суурилсан OSA буюу Албан ёсны аюулгүй байдлын туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг 2023 онд байгуулжээ. Тэр жилдээ Япон улсаас Филиппин, Бангладеш, Малайз, Фижи зэрэг улсад харилцаа холбооны хэрэгсэл, эргүүлийн завь, эрэг орчмын радарын систем болон бусад тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгөх эхний ээлжийн жагсаалтыг гаргасан. Монгол Улс хоёр дахь ээлжийн хүлээн авагч орнуудын дунд багтжээ. Дээр дурдсанчлан Япон, Монгол Улс батлан хамгаалахын техник, технологи, тоног төхөөрөмж шилжүүлэн өгөх гэрээг байгуулсан нь тус хоёр орон зорилгодоо хүрэхээр нэгэнт шулуудсаныг тодотгож байна. Тэгэхээр, яагаад Монгол Улс Японы OSA хамтын ажиллагааны гол бай болов?

Нэгдүгээрт, Япон улс одоо байгаа хоёр талын хамтын ажиллагааны суурийг бүрэн ашиглах эрмэлзлэлтэй. Япон бол Монгол Улсад төрийн системийн шилжилт эхэлснээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамгийн их дэмжлэг үзүүлэгчдийн нэг. Тус хоёр орон 2022 онд Энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх онцгой стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлж, арван жилийн төлөвлөгөө боловсруулсан. Уг төлөвлөгөө ёсоор батлан хамгаалахын тоног төхөөрөмж шилжүүлэн өгөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлснээр Японы талаас цэргийн зориулалттай тоног төхөөрөмж, технологиор хангах юм. Японы тал ийнхүү цэргийн харилцаагаа зузаатгах нь хоёр орны хооронд байгуулсан харилцааг улам бэхжүүлнэ гэж үзжээ.

Хоёрдугаарт, цаад хөдөлгүүр нь Японы геополтикийн стратеги. Японы Ерөнхий сайд асан Фүмио Кишида 2023 онд Энэтхэгт айлчлах үеэрээ “Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй” бүс байгуулах шинэ төлөвлөгөөний тухай ярьж байлаа. Төлөвлөгөө дөрвөн үндсэн тулгууртай. Нэг, “Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх зарчим ба журам”, хоёр, “Энэтхэг-Номхон далай дахь сорилтыг анхааран шийдвэрлэх”, гурав, “олон давхаргат харилцаа” тэгээд дөрөвдүгээрт, “далай, агаарын орон зайг ашиглах аюулгүй байдал, амар тайван байдлыг сайжруулах”.

Японы Батлан хамгаалахын 2024 оны төлөвлөгөөнд “Япон улс холбоотнууд, ижил үзэл бодолтой улс орнууд болон Японтой ижил баримтлал, стратегийн ашиг сонирхол бүхий хамтрагчидтай үүсгэсэн хамтын ажиллагаа, хамтын зүтгэлийг улам лавшруулах нь амин чухал юм” гэж заажээ. Мэдээж хэрэг Япон Монгол Улсыг “ижил үзэл бодолтой орнууд” гэдэгт хамаатуулж, OSA хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай аюулгүй байдлын салбарт хамтран ажилласнаар тус улсын тэргүүлэх хүчнүүдтэй байгуулсан цэргийн харилцааг сулруулах санаархал ажиглагдана. Монгол Улсын газарзүй талаасаа ОХУ, БНХАУ-тай хэт ойр, мөн тус улсын геополитикийн өвөрмөц нөлөөллөөр хөшүүрэгдэн Япон улсаас Монголыг ашиглан “Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс” гэгчийг байгуулах ажилдаа дайчлах гэж байгаа хэрэг.

Хоёр орны байгуулсан гэрээний дагуу батлан хамгаалахын техник, технологи, тоног төхөөрөмж шилжүүлэн өгснөөр Монголын батлан хамгаалах салбар дахь нөлөөллөө өргөтгөх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч, Японы OSA хамтын ажиллагааны хүрээнд бусад орны аюулгүй байдал, батлан хамгаалахын чадамжийг сайжруулна гэдэг халхавчийн дор тухайн улс орнуудын Японы өрсөлдөгчидтэй байгуулсан цэргийн харилцааг сулруулах, бүдэгрүүлэх стратеги хэрэгжинэ. Энх тайван замаар хөгжилд хүрэх зам мэт харагдах боловч Япон дахь дайныг эсэргүүцэгчид хийгээд хөндлөнгийн улс орнууд чин үнэндээ сэтгэл зовниж суугаа. Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа цэргийн итгэлцэл нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргаж буй өргөн хүрээний агуулгаар нь авч үзвэл яваандаа Японы аюулгүй байдлын нэрээр тархи угаах орон зай улам л хумигдах юм.

Холбоотой мэдээ

Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна
​Эрэл мухардсан уулзалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна
Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ Овоо”ХК-ийн уурхайд ажиллав
Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
​Эрэл мухардсан уулзалт
"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр дамжуулан 819.2 мянган тонн нүүрс борлууллаа
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өчигдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 иргэнийг илрүүлжээ
Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна
“Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он