Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Энэ онд хэрэгжих өвөрмөц барилгын 11 төсөл

2025/01/13
Өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт орох тэнгэр баганадсан цамхаг ашиглалтанд орсон, Парисын Дарь эхийн сүмийн засварын ажил дууссан, ойрын ирээдүйд сүндэрлэх барилгуудын төсөл хэрэгжиж эхэлсэн гээд барилгын салбарынхан ололт амжилт ихтэй жил болсон. Харин энэ 2025 онд олон улсын анхаарлын төвд орсон 11 аварга барилгын төслийг танилцуулж байна.

Сиднейн загасны зах
Дэлхийд эрэмбээрээ гуравдугаарт ордог Сидней хотын загасны зах хаяагаа тэлэх гэж байна. Анх 1870 онд байгуулагдаж, 1966 онд өнөөгийн байрлалдаа ирсэн уг түүхэн захыг дахин шинэчилж, 3.6 гектар талбайд дөрвөн давхар болгон өргөтгөхөөр болжээ. Австралийн 3XN Architects, BVN пүүсийн хамтран хэрэгжүүлэх төсөл нь загасны захыг жуулчдын хамгийн их очих дуртай газар болгохоор төсөөлсөн гэнэ. Ингэхдээ үзэмжийг нь эрс сайжруулсан загасны захын тээвэр, үйл ажиллагааны хэсгийг зоорийн давхарт шилжүүлж, дээд давхаруудад загасны худалдаа явуулахаас гадна тансаг зэрэглэлийн зоогийн газар, жижиглэнгийн дэлгүүрүүд байгуулахаар төлөвлөсөн байна. Дотроо цэцэрлэгт хүрээлэнтэй байх шинэ загасны захын дээврийг 350 ширхэг гурвалжин хэлбэртэй нарны хавтангаар тоноглоно.

Осакагийн Их цагариг
Энэ оны дөрөвдүгээр сараас аравдугаар сард 40 гаруй улс оролцох Экспо 2025 арга хэмжээг Японы хоёр дахь том хот Осакад зохион байгуулах бөгөөд 28 сая орчим зочин хүлээн авна гэж тооцоолсон байна. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнгийн нэгэн үзүүштэй зүйл нь 2,160 метр үргэлжлэх аварга том модон цагариг болохыг архитекторууд онцоллоо.

Оксфордын Амьдрал ба оюун ухааны барилга
Их Британийн Оксфордын их сургуулийн ерөнхий өнгө үзэмж Готик маягийн дизайнаараа алдартай ч гэлээ сүүлийн үед контемпорари хандлагатай болсоор буй. Шинэлэг хандлагаар барих гэж буй 25,083.8 метр квадрат талбайтай амьдрал судлалын барилга нь уг сургуулийн олон зууны түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болох юм. Амьдрал ба оюун ухааны барилгад экспериментал психологи, ургамал ба амьтан судлалын лабораториуд байрлах юм.

Чолулагийн Канад сургууль
Байгалийн үзэмжид суурилсан органик байгууламж нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатайгаараа ашигтай. Мексикийн Чолулад байгуулах гэж буй Сордо Мадаленогийн Канад сургууль ийм давуу талтай байх нь.

Фном Пенийн Олон улсын нисэх онгоцны буудал
Камбожчууд нийслэл Фном Пенийн Олон улсын нисэх онгоцны буудлыг шинээр барьж, зочин хүлээн авах хүчин чадлыг нь зургаан дахин нэмэх гэж байгаа юм байна. Техно олон улсын нисэх буудал нь жилд 13 сая зочин хүлээж авдаг байсан бол энэ тоог 30 саяд хүргэхээр төлөвлөжээ. Нийслэлээс өмнө зүгт 21.6 км зайд байрлах уг нисэх онгоцын буудлыг Foster + Partners архитектурын пүүс дизайныг нь гаргаж, барьж байгуулснаар Зүүн Өмнөд Азидаа хамгийн том нь болно.

Бостоны Өмнөд өртөө

Бостоны Өмнөд өртөө бол Шинэ Англидаа хамгийн завгүй нь. Сүүлийн жилүүдэд уг өртөөний ачаалал нэмэгдсээр байгаа тул хүчин чадлыг нь 75%-иар нэмэгдүүлэх гэж байна. Pelli Clarke & Partners  пүүс 1899 онд ашиглалтанд орсон өртөөний барилгыг дээш нь сунгаж, 51 давхар шилэн цамхаг барихаар болжээ.

Дакарын Гёте хүрээлэн
Уран барилгын Нобель хэмээн алдаршсан Прицкерийн шагналыг Африкаас хүртсэн Францис Керегийн ээлжит гайхам бүтээлийг орон нутгийн дизайнаар мэргэшсэн Буркимнабе пүүс босгохоор тохиролцжээ. Германы соёлын солилцооны төв Гётегийн хүрээлэнгийн Сенегал дахь салбар 1,700 метр квадрат байгууламж, доорх зурагт үзүүлсэнчлэн өвөрмөц дүр төрхтэй сүндэрлэнэ.

Ханжоугийн Урбан Глен
Хятадын төв телевиз ССТВ-гийн Бээжин дэх төв байрын загварыг хамтран гаргасан Оле Шиирен тус улсын Нанжинаас Шенжень хүртэлх олон хотод ур ухаанаа шингээсэн барилга барьж байсан. Тэрбээр одоо Германы Бюро Оле Шийрэн пүүсээрээ дамжуулан Ханжоу хотод 83,612 метр квадрат талбай бүхий зочид буудал, үйлчилгээний төвийг байгуулахаар ажилдаа оржээ.

Рияд хотын метро

Саудийн Араб улс 2020 онд ойрын хугацаанд хэрэгжүүлэх нүсэр төслүүдээ танилцуулж, дэлхий дахины алмайруулж байсан. Тэдгээрийн нэг нь болох Рияд хотын метро юм. Төлөвлөгөө ёсоор 3.6 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай уг метроны дизайн цөлийн уур амьсгалыг санагдуулам орчин цагийн авангард шийдлээрээ онцлогтой болох юм.

Люксембург дэх Тэнгэрийн цэцэрлэг бизнес төв
Европын орнуудад модон байгууламж давамгайлах болсон. Нэг жишээ нь л гэхэд Франц улсад олон нийтийн газруудын 50% хувь нь модон хийцтэй байх шаардлага тавьсан. Үүнтэй адилаар хөрш зэргэлдээ Люксембургд Тэнгэрийн цэцэрлэг нэртэй хагас модон барилга босгох ажил эхэлжээ. Нийт 78,410 метр квадрат талбайтай энэхүү бизнес төв 15,347.7 куб метр модон хийцтэй байх гэнэ. Мөн дахин боловсруулсан эдээр хийсэн гадаах бүрхүүлийн 80% нь зэс.

Данжиан гүүр
Нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр барилгын дээд амжилтыг эзэмшиж явсан Тайвань улс нийслэл Тайпейдээ аварга том гүүр барьж, шинэ амжилт тогтоохоор зорьжээ. Алдарт уран барилгач Заха Хадидын дизайн бүхий Данжианы гүүр барих төслийг 2015 онд анх зарлаж байсан бол арван жилийн дараа хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тамсүй голын гол дөрвөн хурдны замыг холбох уг гүүр нь 919.8 метр урттай байх юм байна.

Холбоотой мэдээ

Нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь гантай байна
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулснаар жилд 13 тэрбум төгрөгийг хэмнэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ
ЗГ: Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
ЗГ: "Алт-3" аяныг хэрэгжүүлнэ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
“Хүрээ цам -даншиг наадам 2025” гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүллээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо
ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав
"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Грекийн Чиос арал дахь ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он