Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Түймрийн хохирогчдод ЖэйЛо хувцаснаасаа хандивлаж, Нетфликс 10 сая доллараар тусалж байна

2025/01/16
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын эргэн тойронд дэгдсэн хээрийн түймрийн хор уршиг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Мөн сүүлийн үеийн мэдээгээр тус хот орчимд дахин түймэр дэгдэж, мужийн хэмжээнд газар авах эрсдэлтэй талаар орон нутгийн гал унтраах албанаас сэрэмжлүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш арав гаруй хоног асаж буй хээрийн түймэрт олон арван алдартан үнэтэй, тансаг орд харшаа алдсан талаарх мэдээлэл гарч байсан. Тэгвэл одоо тэдэнтэй адил зовлонд унасан түймрийн хохирогчдод сайхан сэтгэлээр туслах хөдөлгөөнд нэгдэж, бүхий л боломжит хэлбэрээр хандив цуглуулж байна.

Жишээ нь, жүжигчин, дуучин Женнифер Лопез өөрийн хэрэглэдэг хувцаснаас ихэнхийг нь орон гэр, өмсөх хувцасгүй хоцорсон түймрийн хохирогчдод хандивлахаа амласан бол Холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо хохирогчдод туслах аянд нэг сая доллар хандивлажээ.

Ийнхүү хандив өргөж, хохирогчдод туслах төвүүдэд сайн дураараа ажиллах алдартнуудын жагсаалт Бионсе, Ева Лонгориа, Жейми Лий Куртис, Холли Берри, Хунтайж Харри, түүний эхнэр Меган нараар үргэлжилж байна. Түймрийн хохирогчдод туслах аяныг GoFundMe цахим хуудсаар давхар зохион байгуулж, энгийн иргэд ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх боломж бүрдүүлжээ.

Дуучин Бионсе Лос Анжелесийн түймрийн хохирогчдод туслах санд 2.5 сая доллар хандивлаж, BeyGood нэртэй хувийн дөрөв дэх санг нээн ажиллуулж эхэлжээ. Жүжигчин Ева Лонгориагийн хувьд тэргүүн шугамд ажиллаж буй гал унтраах, тусламжийн ажилтнууд болон хохирогчдод туслах аянд нэгдэж, 50,000 доллар хандивласан байна. Меган болон хунтайж Харри нарын тухайд Пасаденад барйлах тусламжийн төвд зочилж, орон нутгийнхантай уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээс гадна хоол хүнс, ус тараах хүмүүнлэгийн ажилд гар бие оролцсон гэнэ. Мөн тэр өдөр жүжигчин Женнифер Гарнер гал сөнөөгчдийг хооллож ундлах, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт хэдэн саяын үнэтэй харшаа алдаад байсан жүжигчин Жейси Лий Куртис хандивын аянд нэгдэж, нэг сая доллар хандивласан байна.

Алдартнуудаас гадна томоохон компаниуд ч гэсэн сайн үйлсэд нэгджээ. Урсгал сувгийн үйлчилгээ үзүүлэгч Нетфликс, Comcast NBCUniversal компани тус бүр арван сая доллар хандивлахаа амласан байна.

Спортын салбараас хандив, тулсамжийн үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа нь Лос Анжелес хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн 12 багийг нэрлэж болно. "Angel City FC, Angels, Chargers, Clippers, Dodgers, Ducks, Galaxy, Kings, LAFC, Lakers, Rams, Sparks" зэрэг баг Америкийн улаан загалмай нийгэмлэг болон Калифорнийн түймрийн сан, Лос Анжелес хотын Гал унтраах албаны санд найман сая долларын хандив өргөхөө амлажээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он