Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

МУ-ын Засгийн газар “Орано Майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

2025/01/17
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын “Орано Майнинг” өнөөдөр Улаанбаатар хотод “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан нарын УИХ болон Засгийн газарын гишүүд оролцсон байна.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурав.

Уран холборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ нь манай улс гуравдагч хөрштэй байгуулсан хоёр дахь гэрээ гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдрөөс хөдөлж эхэлж буй энэ гэрээ нь Хамтарсан Засгийн газрын төлөвлөсөн мега төслүүдийн нэг гэдэг утгаараа ч онцлогтой.

Энэхүү гэрээг байгуулснаар Монголын ард түмэнд шууд тусах эдийн засгийн ашиг тус нь таван тэрбум ам.доллараар яригдаж буй бөгөөд Баялгийн сангаар дамжуулан орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлж, нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Гэрээ хэрэгжих явцад гарах бас нэгэн давуу тал бол Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний салбарт дэвшил гарч энэ салбарын хангамж баталгаажих юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хэрэгжих Зөөвч-Овоо төсөл нь уранийн нийлүүлэлтээрээ дэлхийн нийт нийлүүлэлтийн дөрвөн хувийг эзлэнэ гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн жилүүдэд уранийн үнэ 233 хувиар өссөн нь ашигт малтмалын салбар хамгийн дээд үнийг тогтоосон байна.
Уранийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог Монгол Улсын нутагт орших Зөөвч-Овоо нь нөөцөөрөө сүүлийн 20 жилд илрүүлсэн уранийн хамгийн том 10 ордын нэгд зүй ёсоор ордог бөгөөд ирэх 30 жилд 2750 тонн уран үйлдвэрлэх төлөвлөгөөг АНУ-ын “Time” Сэтгүүлд онцолсон удаатай.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он