Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүлэрт намгархаг газрын эко системийг сайжруулах төсөл хэрэгжинэ

2025/01/24

“Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн удирдах хорооны анхны хурал боллоо.
Тус хурлыг төслийн удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга удирдан явуулж, 2025 оны үйл ажиллагааны болон худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.  

Хуралд төслийн удирдах хорооны дэд дарга, Цаа буга маллагчдын олон улсын төв (ICR)-ийн гүйцэтгэх захирал ноён Андерс Оскал болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ДДБОС-ийн Европ, Баруун Азийн бүс нутгийн биологийн олон янз байдал ба газрын доройтол хариуцсан шинжээч, хатагтай Леся Николаева нар оролцлоо.

Монгол орны хүлэрт намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээх, усыг цэвэршүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад амин чухал экосистем юм. Гэвч хүлэрт намгархаг газар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зохисгүй ашиглах, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс доройтож, хүлэрт газраас ялгарах хүлэмжийн хий нэмэгдэж, экосистемийн үйлчилгээ багасаж байна.

Иймд энэхүү төслийн хүрээнд Монгол орны хүлэрт намгархаг газрын экосистемийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа эвдэрсэн хүлэрт газрын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон нутгийн уугуул, цаа буга маллагчдын чадавхыг бэхжүүлэх, газрын доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.
Төсөл нь үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.  Нэг болон хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төлөвлөгдсөн 15 арга хэмжээг Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгуудын сонгогдсон хүлэрт намгархаг газруудад хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжснээр нийт 1000 га хүлэрт намгархаг газрыг сэргээж, 1000 га газрын ландшафтыг тогтвортой менежментийн аргачлалаар сайжруулсанаар нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлээд зогсохгүй, 20 жилийн хугацаанд 594 мянган тонн CO2 ялгарахаас сэргийлэх боломжтой гэж тооцсон бөгөөд төслийн өгөөж, үр ашгийг хамгийн багадаа 14000 хүн шууд байдлаар хүртэнэ гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он