Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

​Хувьцаат компани үүргээ биелүүлж байгааг улс төрийн өнгөөр будаад хэрэггүй

2024/04/04
Өнөөдөр иргэдийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөг орно. Он гарснаас хойш хоёр ч удаа олгож байгаа ногдол ашиг  монголчуудад гурван янзаар сонсогдсон. Нэг хэсэгт нь сонгуулийн санал худалдаж, оноо авах арга гэж сонсогдов. Арга ч үгүйдээ томорсон тойрогт, олон хүн нэр дэвшээд, олуулаа “саарал” ордонд суух сонгууль ойртсон болохоор аргагүй. Нөгөө хэсэг нь ямар ч хэрэггүй 256 мянга тараах юм, үүнийгээ хадгалаад бүтээн байгуулалтад зарцуулахгүй гэж. Попын ханхүү нар олширсон цагт ингэж “дуулах” нь ч бас аргагүй. Сүүлийн хэсэгт нь хувьцаат компани ашигтай ажиллаж ашгүй нэг юм ногдол ашигаа тараах нь гэж. Байгуулагдсанаасаа хойш арван жилийн дараа дэлхийн зах зээл дээр хөл тавих хүлээлттэй компани ашигтай ажилласан учраас бизнесийн үр шимээсээ хүртээж байгаа гэж нэг хэсэг нь ойлгосон юм. Чухамдаа аль нь ч байсан төрийн өмчит компани ногдол ашиг тараалаа.

Одоогоос 14 жилийн өмнө “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулж байв. Бүр тодруулбал 2010 он арванхоёрдугаар сарын 07-ны өдөр дээрх компани байгуулагдсан юм. УИХ-ын 39, Засгийн газрын 272 дугаар тогтоолоор байгуулагдсан энэ компани  “савангийн дуурь” шиг “амьдрал” туулсан билээ. Гаднын BHP Billiton компанийн халаасанд багтах байсан ч гологдоод төрд нэг, хувьд нэг очсоор өнөөгийн өнгө төрхөө цогцлоосон юм. Цогцлоох хүртэл бас их ээдрээ бий. Хятадын зах зээл монголын нүүрсний үнэ унаад, манайхан эндээ улс төрийн “тэвэг” болгосоор нэгэн цагт цалингаа тавьж ч чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулж байлаа. Дээрээс нь компани дотно, гаднын олон компанид өр төлбөртэй байсан юм. Нэг ёсондоо “өрөндөө баригдаж, өтөнд идэгдсэн” компани байжээ. Тухайн цагт хардуулж, сэрдүүлэн байж ногдол ашиг тараачихна чинээ санаж байсан хүн төдий л олон байгаагүй болов уу.
2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр цэвэр ашиг нь 3.2 их наяд төгрөгт хүрч, нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа нь энэ. 

Тус компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн ийнхүү өсөхөд БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулж, тус компанид нэг тонн нүүрсийг 59.0 ам.доллароос 63.0 ам.долларт хүргэж өсгөж борлуулсан, бусад компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар нэг тонн нүүрсийг 68 ам.доллараас өсгөж 71.25 ам.долларт хүргэж худалдаалсан, үүний зэрэгцээ нүүрсний зах зээлийн таатай байдал, нүүрсний зах зээлийн үнэ ханш өндөр байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.

Түүх бичиж нуршихын шалтгаан нь өнөө бидэнд ногдол ашиг тарааж байгаа энэ компани солонгос драм шиг адармаатай түүх туулж ирсэн шүү гэдгийг сануулах гэж оролдсон хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108.7 төгрөгийн олгож байлаа. Харин 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр цэвэр ашиг нь 3.2 их наяд төгрөгт хүрч, нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа нь энэ. Байгалийн баялагтай манайх шиг улсууд бүгд л энэ жишгийг дагадаг. Өнөө бидний баялгийн санг нь хуулах гэж буй Норвег ч мөн адил энэ л жишгээр хөгжсөн юм. Энэ жишиг цааш хөгжсөөр баялгийн сан гэх сонгодог утга руугаа дөхөж очсон билээ. Дэлхий дахин одоо шоолон суугаа Туркменистан ч гэсэн нэгэн цагт ийм л байсан. Төрийн өмчит компанитай, ард иргэд нь ашигт ажиллагааных нь үед ашгаа хүртдэг ийм л тогтолцоогоор замнаж ирсэн. Далайд гарцгүй гэдэг утгаараа ихээхэн үлгэрлэх дуртай Казахстан ч бас энэ жишгээр замнасаар байна. Мэдээж явдаг процесс, шийддэг асуудал нь манай “Тавантолгой”-той ижил учраас олныг эс нуршин гол агуулга руугаа оръё.  Төр муу менежер биш аж. Тэр дундаа төрийн өмчит компани алдагдалтай ажилладаг гэсэн цөвүүн цагийн ойлголт аль хэдий нь ард хоцорчээ. Зөв засаглаж, бодлогоо зөв баримталж чадвал бүгдээрээ ашиг хүртэж болдгийг өнөөдрийн жишээ харуулна.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он