Сэтгэгдэл 0

Америкийн зурагт номын зах зээлийн дөрөв дэх тоглогч “Dark Horse Comics”-оос дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь зохиолч Ниль Гейманы холбогдоод буй бэлгийн хүчирхийллийн хэргээс улбаатай юм. Тодруулбал, өнгөрсөн оны долоодугаар сард бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх таван эмэгтэй алдартай комик зохиолчийн эсрэг гомдол мэдүүлж, хэрэг нь шүүх дээр хэлэлцэгдэж байгаа билээ. Хэдийгээр Н.Гейман өөрөө эл хэргийг үгүйсгэж байгаа боловч гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримт өөрийг хэлж буй юм. Иймд ёс зүйгүй, гэмт хэрэгтэнтэй хамтран ажиллах нь зохисгүй хэрэг гэж үзсэн учир хамтын ажиллагаагаа зогсоож, ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бүх төслийг цуцаллаа хэмээн “Dark Horse Comics”-ийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн нь тус компаниас эрхлэн гаргадаг сонирхолтой зурагт номуудыг шимтэн уншдаг шүтэн бишрэгчдэд нь тун таагүй мэдээ болон очжээ. Ниль Гейман нь Америкийн бурхад, Нордын домогууд зэрэг бүтээлээрээ сая, сая комик уншигчийн дунд алдартай зохиолч юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.