Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Герман улсыг 20,000 заанаар дайрна гэж заналхийлэв

2024/04/05
               ХБНГУ-ын Засгийн газар анчдын ангийн олзыг Африкаас Германд импортлохыг хориглох талаар ярьж эхэлсэн нь Ботсвана улсын Ерөнхийлөгч Мокгвээтси Масисигийн дургүйцлийг төрүүлэв.

Ноён М.Масиси дээрх яриа шийдвэр болон хэрэгжвэл 20,000 заан илгээж, Герман улсыг түйвээнэ гэж заналхийлжээ. “Энэ бол тоглоом биш шүү! Германчууд өөрсдөө тэр заантайгаа амьдрах хэрэгтэй!” гэж хилэгнэснийг Германы Бильд сонин уламжиллаа. Үүнийг Ботсвана улс Германд заанаар дайн зарлав гэж дэлхийн бусад хэвлэл мэдээллээр элэглэн бичиж байна.

Герман улс 2010-аад оноос Ботсвана улсад байгаль, ан амьтдыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж, 2014 онд ан ав хийхийг хуулиар хориглосон. Гэтэл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, заан болон бусад амьтны тоо толгой огцом өсөж, бэлчээр талхлагдах, бэлчээрийн даац хэтрэх зэрэг сөрөг үр дагавар үүссэнээс гадна ан аваар ихээхэн хэмжээний орлого олох боломж нээгдэж, дээрх хоригийг 2019 онд цуцалж байжээ.

Сүүлийн жилүүдэд Африкийн орнууд барууны орнуудад дурамжхан хандах болсон юм. Учир нь, барууны орнуудаас байгаль, ан амьтан хамгаалах олон тооны хөтөлбөрийг хүчээр хэрэгжүүлдэг ч эцсийн үр дагаврыг нь тооцож үздэггүй. Ан амьтны тоо, толгой өссөнөөр ангийн спорт хөгжиж, ангийн гаралтай бүтээгдэхүүн олширсон ч барууны орнууд импортийн хориг тавьж боогдуулдаг байна.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он