Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

БНСУ-д дотоод оюутны тоо цөөрч дээд боловсролын салбар нурах аюултай байна

2025/02/12
Сургуулийн насны хүн ам, их сургуульд элсэн суралцагчдын тоо эрчимтэй буурсаар байгаа нь Өмнөд Солонгосын хэмжээнд сүүлийн жилүүдэд тулгамдах болсон. Иймд дээд боловсролын шатанд бий үүссэн хоосон зайг нөхөхийн тулд гадаад оюутнууд, эчнээгээр суралцагчдыг урин дуудах болжээ. БНСУ-ын Боловсролын хөгжлийн хүрээлэнгээс ирэх хорин жилд дээд боловсрол эзэмшихээр суралцагч оюутнуудын тоо эрс цөөрч хомсдолд орох аюултай болсон тул боловсролын систем, оюутан элсүүлэх стратегийн шинэчлэлт хийх шаардлагатайг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт гарсан судалгааны тайлан дүнгээр ирэх арван жилийн хугацаанд их сургууль эсвэл коллежид элсэн суралцах ахлах анги төгсөгчдийн тоо 12,518 нэгжээр огцом буурч, 2024 онд 285,924 байсан их сургуульд элсэгчийн тоо 2035 онд 273,406 болж цөөрнө. Энэ байдал цааш үргэлжилж 2036-2042 онд их сургуульд элсэгчдийн боломжит тоо 230,000-д ч хүрэхгүй.

Ийнхүү дотоодын оюутан цөөрөхийн хэрээр санхүүгийн тогтвортой байдал нь эрсдэлд орсон Өмнөд Солонгосын их сургуулиуд гадаадаас оюутан, 25 бас түүнээс дээш насны оюутнуудыг элсүүлж, анги танхимаа дүүргэхэд анхаарч эхлээд байгаа юм. Их сургуульд элсэх боломжтой сургуулийн насныхны тоо 2016-2023 онд 27,735 нэгжээр буурсан бол эчнээгээр суралцагч 7,457 нэгж, гадаад оюутан 1,851 нэгжээр нэмэгдсэнээр дээрх хомсдолыг 18,427 нэгж болгон бууруулсан гэх тайлан байна.

Иймд нэгэнт дотоод оюутны дутагдалд орсон БНСУ-ын их сургуулиуд сул орон зайг гадаад оюутнаар нөхөхийн тулд төрөл бүрийн таатай нөхцөлтэй санал боловсруулах, сурталчлан таниулахад анхаарч байгаа. Тус улсын Их сургуулийн боловсролын зөвлөлөөс 2024 онд явуулсан судалгаагаар их сургуулиудын 52.7 хувь нь гадаад оюутан татах, сургахыг нэн тэргүүний гурван зорилтдоо багтаасан аж. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаарх судалгааны дүнгээр энэ хувьд нэмэгдэж, 56.4% болжээ.

Оюутны хомсдол нүүрлэж эхэлсэн 2016 оноос дээрх стратегийг хэрэгжүүлснээр 2023 он гэхэд БНСУ-д суралцдаг гадаад оюутны тоо 712 нэгжээс 3,741 нэгж болж, дөрөв дахин өссөн байна. Иймээс ч ирэх хорин жилд бий болох оюутны хомсдолыг энэ аргаар нөхөх боломжтой гэж Боловсролын хөгжлийн хүрээлэнгээс үзжээ. Гол нь, гадаад оюутнуудыг татахын тулд сургалтын төлбөр бууруулах, дотуур байраар хангах, онц сурлагатнуудад олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зэргээр санхүүгийн дарамтыг багасгах шаардлагатай байна гэжээ.

Үүнээс гадна, ирээдүйд Өмнөд Солонгосын дээд боловсролын салбарыг нураачихалгүй аварч үлдэхийн тулд Засгийн газраас татаас өгч дэмжлэг үзүүлэх онц шаардлагатай болсныг их сургуулиудын зүгээс хэлж байна.
 

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он