Сэтгэгдэл 0

Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан алтны ханш шинэ дээд амжилт тогтоолоо. Нью-Йоркын бирж дээр алтны спот ханш 3047 ам.долларт хүрээд байна. Газын зурваст Израилийн тал гэнэтийн дайралт хийсний дараахан алтны ханш 1.3% өсжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын арга хэмжээ нь урт хугацаандаа АНУ-ын эдийн засгийн өсөлт саарна гэх дүгнэлтийн дараа ийнхүү ханш өссөн байна.
Дунд хугацаандаа алтны ханшны өсөлт хадгалагдана гэж судлаачид таамаглаж байгаа юм. АНУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдал, тарифын бодлого, худалдааны маргаан, халуун цэгүүд дэх зөрчилдөөн нь алтны ханшийг өдөөх гол хүчин зүйл бөгөөд ойрын хугацаанд алтны ханш 3100 ам.долларыг давж магадгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.