Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

#ӨӨРСДӨӨХЭМНЭ: УИХ-ын гишүүд зөрчлийн торгуулийг 50 хувиар нэмнэ

2022/04/15

Өнгөрсөн долоо хоногт олон мянган иргэн Төв талбай дээр үнийн өсөлтийг эсэргүүцэж, төрийн хэмнэлт шаардан хоёр хоног жагссан. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батжаргал, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар Зөрчлийн хуульд заасан торгуулийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх асуудал санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж байлаа. Тэд өнгөрсөн сард Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлд заасан хугацаанд төлөөгүй бол торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх заалт багтаажээ. Ингэснээр шийтгэлийн төрөл нэмэгдэж, торгуулийг хугацаанд нь төлүүлэх хөшүүрэг болно гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, торгуулийн төрлийг олшруулж, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлснээр улсын төсөвт оруулах мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Дээрх зургаан гишүүн уг санаачилгыг гаргахдаа, зарим төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг бууруулна. Зөрчлийн хуулиар шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтална хэмээн сурталчилж байсан юм. Гэтэл “Засаг дарга” нарын санаачилсан хуулийн төслийн гол зорилго нь   торгож, шийтгэх санкц буюу хариуцлагыг хүндрүүлэх байжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоног уг өөрчлөлтийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Б.Батжаргал, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар бүгд аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад, 2020 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон   гишүүд. Б.Батжаргал УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Төв аймаг, Д.Батлут Орхон аймаг, Г.Ганболд Өвөрхангай, Ц.Идэрбат Хэнтий, Н.Наранбаатар Өмнөговь, Ц.Сандаг-Очир Багануур дүүрэг, Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байлаа. Энэ утгаараа ард иргэдийн амьдралыг хамгийн сайн ойлгох гишүүд хэмээн тодорхойлогдож байв. Гэвч тэд энэ удаад эдийн засгийн хямралын үеийн хэмнэлтийг өөрсдөөсөө бус зөрчлийн торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх санаачилга гаргав. #ӨӨРСДӨӨХЭМНЭ

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он