Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

ББСБ-ын хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт орууллаа

2025/03/21

Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтын эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 оноос цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар, мөн өнгөрсөн оны 11 дүгээр сараас бүх төрлийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалж, худалдан авах хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг тус тус 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож байсан.  Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан тухайлбал, олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, импортын хэрэглээнээс хамааралтай валютын нөөцийн эрэлт, бодлогын хүү 2 нэгж хувиар нэмэгдэж 12 хувьд хүрсэн мөн банкны хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг 50 хувь байхаар бууруулсан зэрэгтэй уялдуулан ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй  шаардлагатай гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороо дараах шийдвэрийг гаргалаа:
•  ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байх;
•  Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх.

Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой юм. Түүнчлэн, ББСБ-уудын эрсдэл даах болон төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор итгэлцлийн үйлчилгээ, бонд болон бусдаас татан төвлөрүүлэх бусад эх үүсвэрийн зохистой харьцааг шинэчлэн тогтоолоо.

БУСАД АСУУДЛААР

Хуралдаанаар мөн нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,  үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор, нэг компанийн үүсгэн байгуулсан хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхийг зөвшөөрч, орон нутаг, сумдад ажиллах хадгаламж, зээлийн хоршоонд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болсон зэрэг нийт 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он