Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хотын дарга асан Ц.Батбаярын компани хотод онц их хэмжээний хохирол учруулсаар байна

2022/04/12

-Ц.Батбаярын “Сити баз консалтинг” компани хотын нийтийн тээврийн санхүүг хариуцах болсноор орлого 50 хувиар буурчээ-  

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Захирагч зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байгаад 2014 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эдэлсэн Ц.Батбаяр МАН нийслэлийн 2020 сонгуульд ялалт байгуулсны дараагаас “Сити баз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын хүн гэгддэг Ц.Батбаярын мэдлийн компани нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээг анх 2017 Нийтийн тээврийн газартай хийжээ.  Гэвч уг компани нийслэлийн нийтийн тээврийн санхүүг удирдах болсон цагаас эхлэн хот их хэмжээний алдагдал хүлээх болсон байна. Тухайлбал, 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурсан байна. Энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2022.04.14/ хурлаар авч хэлэлцсэн байна. Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайланд дурдсанаар, гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил ирэх тусам буурчээ. Өөрөөр хэлбэл, “Сити баз консалтинг” компани гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй. Хотын нийтийн тээврийн орлого 50 хувиар буурсан байна. Гэтэл нөгөө талдаа нийслэлийн төсвөөс тээврийн компаниудад олгодог татаас жил бүр өссөн гэдэг сонирхолтой тоо баримт гарч ирэв. Нийслэлийн төсвөөс 2017 онд буюу “Сити баз консалтинг” компанитай гэрээ байгуулах үед нийтийн тээврийн компаниудад 50 тэрбум төгрөгийн татаас олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж, 50 гаруй хувиар өсжээ. Өссөн дүнгээрээ 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна. Мөн “Сити баз консалтинг” компанид гэрээ байгуулсан цагаас хойш нийслэлийн төсвөөс 17.1 тэрбум төгрөгийг олгосон. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй гэх үзэн гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргажээ. Хамгийн сонирхолтой нь, энэ хугацаанд нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам "хангалттай, бүрэн хангалттай" хэмээн дүгнэж ирсэн байгаа юм.

Үүний өмнө буюу 2019 онд шүүхээс Нийтийн тээврийн газар, “Сити баз консалтинг” компани хооронд байгууслан  гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэн, “Сити баз консалтинг” компанийн захирлууд болох Н.Отгонбаяр, Г.Зуундарь нарт ял оноож байсан юм. Тухайн үед хотын даргын орлогч, нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Отгонсүх “Сити баз консалтинг” компанитай нэр холбогдож, 1.3 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байлаа. “Сити баз консалтинг” компанийн тухайд Ц.Батбаярын “Улаанбаатар капитал санхүүгийн групп”-ийн охин компани бөгөөд анх Н.Отгонбаяр, Г.Зуундарь нар хувь эзэмшигчээр нь бүртгүүлж байжээ. Өдгөө хотын дарга асан Ц.Батбаяр дангаараа эзэмшиж, өөрөө удирдах болсон.

Хотын дарга асан Ц.Батбаярыг нийслэлийн Өмч хувьчлалын хэлтсийн дарга  бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэж, төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлснийг хууль хяналтын байгууллага тогтоож, 2014 онд шүүхээс түүнийг 2.1 жилийн хорих ялаар шийтгэж байсан юм. Тухайн үед түүний үйлдсэн хэрэгт 10 жилийн хорих ялыг чангатай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хуулийн санкцтай байсан ч шүүхээс түүнд 2.1 жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он