Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Төрийн хэмнэлтийн хууль “Тэрбум мод" хөтөлбөрт хамаарахгүй юу

2022/05/17

-Зөвхөн энэ сард Эрдэнэт үйлдвэр 2 тэрбумаар модны мөчир худалдаж авах тендер зарлав-  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн хэд хоног хоорондоо огт авцалдахгүй хоёр өөр үйл ажиллагаа хийж явна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ, Засгийн газарт Монгол Улс хүнсний хомсдолд орохыг анхааруулсан бол ням гарагт нь тэрбум, тэрбум төгрөг зарлагдаж, модны мөчир, суулгац худалдан авах хөдөлгөөнийг ээлжит удаагаа манлайлав. Өнгөрсөн 2021 оны намраас эхэлсэн энэ хөдөлгөөн татвар төлөгчдийн халааснаас нийтдээ хэдэн төгрөг гаргах нь өөрөө тодорхойгүйтэй адил хэний халаасанд хийсэн нь ч том сэдэв.

Мөн УИХ-аас саяхан баталсан Төрийн хэмнэлтийн хуультай зөрчилдөж байгаа юм. Тухайлбал, хуулийн 13.4.1-т “Улсын төсвөөс орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт хийхийг хориглоно” гээд заачихсан. Тэгвэл нийтийн эзэмшлийн гудамж талбайд ургах эсэх нь тодорхойгүй олон мянган мөчир суулгах нь тохижилт биш гэж үү.

Хуулийн 8.1-т “Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглосон”. Нэгэнт энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн хэмнэлт хийн, иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх уриалга гаргаж яваа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө ч “Тэрбум мод” хэмээх лого бүхий хувцас өмсөн үлгэрлэх эрхгүй болсон гэсэн үг. Магадгүй, хууль хэрэгжихээс өмнө төрийн мөнгөөр худалдаад авчихсан гэж тайлбарлах байх. Гэхдээ төрийн тэргүүн өөрөө Төрийн хэмнэлтийн хуультай зөрчилдөх манлайлал үзүүлэх нь зохимжгүй.

Суулгасан мөчир, суулгац ургахгүй байвал, энэ тохижилт цагаа олоогүй асар их үргүй зардал болж хувирна. Одоо энэ зардлууд хаанаас гарч байгааг аваад үзье. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, “Эрдэнэс силвер ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, ер нь стратегийн ордуудыг бүхэлд нь зангидаж Үндэсний баялгийн сан байгуулах учиртай “Эрдэнэс Монгол” нэгдэл бүхэлдээ бут сөөгөнд үндэсний баялгийг зарав. Хэд гэдэг нь сонин биш. Хаанаас гарч ирсэн, ургасан нь мэдэгдэхгүй сая сая мод, бут, сөөгийг түмний мөнгөөр худалдаж авсан. Жишээлбэл, хөтөлбөрийн хүрээнд модны суулгац худалдаж авах тендерээ ил зарлаж байгаа нь Эрдэнэт үйлдвэр. Тус үйлдвэр зөвхөн энэ сард хоёр тэрбум (2,000,000,000) төгрөгийн модны мөчир, суулгац худалдаж авах 10 гаруй тендер зарлажээ. Энэ бол “Тэрбум мод" хөтөлбөрийн зөвхөн нэгээхэн хэсэг. Хэрэв энэ худалдан авалтыг үр дүнтэй гэж үзвэл, ирэх намар Эрдэнэт хот олноо “Ногоон хот" хэмээн өргөмжлөгдөх биз.

Эдийн засагч, шинжээчдийн төсөөллөөр Оросын Украинд хийж буй түрэмгийлэл эцэстээ хүрэхэд урт хугацаа шаардлагатай. Намар гэхэд байдал бүр ч дордож, эдийн засгийн хүндрэлийг дагаад хүнс, шатахуун тэргүүтэй стратегийн бүтээгдэхүүнүүдийн хомсдол улам даамжирч болзошгүйг анхааруулж байна. Гэтэл Ерөнхийлөгчөөр дүйвээнээр даган баяссан яам, тамгын газар, орон нутгийн удирдлагууд төсөвт гол орлого оруулдаг төрийн өмчит компаниуд бүгд ирэх намар "Тэрбум мод" хөтөлбөрийн нэрээр дахиад л мөнгө цацна. Тэр үед хүнсээ дийлэхгүй байгаа иргэд “Мод тарь” гэж зандрахыг жинхэнэ утгаар нь доромжлол гэж хүлээж авна. Цаашлаад өнөөдөр үлгэн салган үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ “Мод тарь” гэж рекетлэх нь дампууралд хөтлөх биш үү. Доромжлуулсан ард түмэнд яадаг билээ? Мартсанаас, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн газар тариалан, хүлэмжийн аж ахуйтай танилцаж яваа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ мод ямар нөхцөлд ургадаг, яаж ургуулдгийг мэдээд ирэхийг ерөөе.

Холбоотой мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он