Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хятадад жуулчдыг худалдаа хийсэнгүй гэж дэлгүүртээ барьцаалжээ

2024/04/12
         БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Лиаонинг мужаас тус улсын баруун өмнөд нутагт орших өөртөө засах Юннань мужийн Шишуанбанна Дай хотод аялж явсан 37 жуулчинг гудасны дэлгүүрт барьцаалсан хэрэг гарчээ. Байлу Видеод өнгөрсөн сарын 26-нд нийтэлсэн бичлэгээс үзэхэд гудасны дэлгүүрийн ажилчид жуулчдыг худалдаа хийсэнгүй хэмээн бухимдаж, орлого оруулахаас нааш гаргахгүй гээд хаалгаа хаан зогссон байна. Жуулчдыг хэр удаан барьцаалсан нь тодорхойгүй ч бичлэгийг хийсэн хүний хэлснээр жуулчид дэлгүүрт долоон цаг орчим хашигдсан бололтой. Лиаоннинг юүде трэйвель сервис компанийн зохион байгуулсан Юннанийг зорих энэ аялал нь хүн тус бүрийн 3979 юань буюу 550 ам.долларын үнэтэй ч ийм таагүй үйл явдал тохиолдсонд бухимдсан үйлчлүүлэгчид албаныханд гомдол гаргажээ. Холбогдох албаныхан хэргийг шалгаж, дэлгүүрийг эзэмшдэг Тайси Дика компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хурааж, орон нутгийн хөтөчийг 10,000 юань буюу 1,400 ам.доллараар торгожээ. Мөн бусад аяллын компанид явуулж буй шалгалт үргэлжилж байгаа гэнэ.

Дээрх хэрэг Хятадын сошиал орчинд шуугиан дэгдэээж, жуулчдад хүчээр тулган худалдаа хийдэг явдалыг төр засгаас анхаарч хатуу арга хэмжээ авахыг иргэд шаардаж эхэлсэн байна. Хятадад аяллын хөтөч нар орон нутгийн дэлгүүртэй тохиролцож, жуулчдад “бараа шахах” үзэгдэл түгээмэл байдаг ба үе, үе хэл ам таталдаг юм.

Жишээ нь, өнгөрсөн хоёрдугаар сард 7,000 ам.долларын үнэтэй алтан зүүлт худалдаж авахаас татгалзсан нэг гэрийн таван хүнийг хөтөч нь аяллын группээсээ хөөжээ. Түүний өмнө буюу өнгөрсөн оны наймдугаар сард өмнөд Хятадын нэгэн аяллын хөтөч эко аяллаар яваа жуулчдыг худалдаа хийхийг тулгаж, ёс бус үгээр доромжилж байгаа бичлэг сошиалд тарж, албаныхан хэргийг шалгаж, хариуцлага тооцож байсан байна.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он