Сэтгэгдэл 0

Морокко гаралтай америк реппер Френч Монтана өнгөрсөн сарын сүүлээр сошиалд оруулсан нийтлэлдээ Арабын Нэгдсэн Эмирт улсаас есөн сая долларын халстай тоглолтонд оролцох санал нэгэн дуучинд ирсэн гэж мэдээлсэн. Түүний оруулсан нийтлэлийн зураг дээрх чатны хэсэгт олон сая долларын ажлын санал авсан дуучны нэрийг дарж, нууцлаад “Энэ хэн гэж бодож байна даа?” гэсэн тайлбар бичсэн байв. Тэгвэл өчигдөр ВладТв-д ярилцлага өгөх үеэрээ өнөөх нууцлаг дуучны нэрийг зарласан нь Тейлор Свифт аж. Гэхдээ Френч Монтана санал ирсэн тоглолт нь ямар нэртэй, хаана болох талаар мэдээлэл өгсөнгүй. Алдарт каунтри дуучин Тейлор Свифт нь уран бүтээлийнхээ борлуулалтаас олсон орлогоороо тэрбумтан болсон юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.