Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Экс оффшорчин Б.Дэлгэрсайхан Монголын стратегийн ордыг хятадуудад атгуулсан баримт

2022/06/07

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны сонгуулийн өмнө /2020.06.29/ Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, Монголын стратегийн төмрийн хүдрийн ордын лицензийг эзэмшигч “Болдтөмөр ерөө гол” компанийнхаа хувийг албан ёсоор бусдад шилжүүлж, оффшор бүсээс хөрөнгөө татаж авсан гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, “Болдтөмөр ерөө гол”-ын толгой компани болох “Mongolian Dornun Gobi Iron Ore Company Limitd” нь Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй болсон гэдгийг тэрбээр хэлж л дээ. Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс нь манай оффшор бүсийн жагсаалтад багтаагүй гэдгээрээ түүний хөрөнгийг цэвэр харагдуулна гэж үзсэн бололтой. Гэвч энэ нь хөөгөөд үзвэл оффшор бүсээр дамжин урд хөрш рүү хөтөлж байгаа юм.

Тэгвэл Б.Дэлгэрсайхан гишүүний шилжүүлсэн гэх “Болдтөмөр ерөө гол”-ын жинхэнэ эзнээр Ли буюу Li Xiao Ming гэх Хятадын иргэн эртнээс тодроод байгаа. Ли Шиаомин нь Сэлэнгийн Хандгайтын төмрийн хүдрийн ордод ашиглалтын лиценз эзэмшигч “Инфинитиспэйс” гэх компаниараа дамжуулан “Болдтөмөр ерөө гол” компанийн ашиглалт болон хайгуулын лиценз, тоног төхөөрөмж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн зэргийг Хятадын Эксим банк, Хөгжлийн банкуудад барьцаалах замаар олон зуун сая ам.доллар залилсан болохыг Монголын шүүх тогтоогоод байгаа. Үүнд нь “Болдтөмөр ерөө гол” компанийн удирдлагууд ч оролцсон гэдгийг хавтаст хэрэгт өгүүлжээ. Энэ хэргийг Монголын шүүх хялбаршуулсан журмаар шийдэж, Хятадын төрийн өмчит банкуудаас “Болдтөмөр ерөө гол” компанийн лиценз, хөрөнгийг барьцаалан олгосон гэх олон зуун сая ам.доллар замхарсан. Б.Дэлгэрсайханы хамт оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байсан Лийгийн залилсан хөрөнгө барагцаагаар 400 орчим сая ам.доллароор яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Хятадаас авсан зээлийн хариуцагч буюу буух эзэн буцах хаяг нь Монголын стратегийн төмрийн хүдрийн орд болох нь цаг хугацааны асуудал болж үлдээд байна. Б.Дэлгэрсайханы бизнесийн хамтрагч хятадууд ийнхүү Сэлэнгийн төмрийн хүдрийн ордыг хавханд хийсэн болж таарлаа. Ли “Болдтөмөр ерөө гол”-ын лицензүүдийг барьцаалахдаа “Инфинитиспэйс”-ийн толгой компани "Монголиа нью лалэгаоти айрон майнинг"-ийн бичиг баримтыг оффшор компанид шилжүүлэн ашигласан байдаг. Үүний өмнө Швейцарын хууль хяналтын байгууллагаас Баянголын төмрийн хүдрийн ордын эзэмшигч компанийн хөрөнгө нь оффшорт байдаг бөгөөд БНХАУ-ын иргэн Ли овогт нь дийлэнх 83 хувийг эзэмшдэг, үлдсэн 17 хувийг л Б.Дэлгэрсайхан эзэмшдэг хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлж байлаа.

 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он