Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Сонсогддоггүй сонсгол

2024/04/15
УИХ хэдэн ч удаа сонсгол зохион байгуулав. Тэгсэн атлаа сонсогдоод байгаа юм алга. Процессын хуулиа зөрчөөд, мөрдөн байцаах албаны ажлыг хийгээд байхаар яаж ч олигтой юм сонсогдох вэ? Хамгийн гол нь сонсголоос сонгож бултуулаад, жинхэнэ эздийг нь хөшигний цаана орхисоор байгаа сонсгол гэх жүжгийг хэдий болтол дэглээд, түүнийгээ нийтэд цацах вэ? Эхнийх нь сонсогдож амжаагүй байтал яг одоо Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлж байна.

Нүүрсний болон Хөгжлийн банкны сонсгол үндсэн агуулгаараа ямар ч үр дүнд хүрээгүй.Хүрэх боломж ч угаасаа байгаагүй юм. Намын дохиураар угаас цаанаас нь цоллосон хэдийгээ шонд өлгөсөн болоод өнгөрсөн. Харин Хөгжлийн банкыг дампууруулах шахсан, Нүүрсээр жинхнээсээ хэн нь хөлжөөд, хөлжсөн нэгэнд нь чухам ямар хариуцлага оноосон бэ? Хариулт нь бараг л олдохгүй байж мэднэ. Яг одоо явж байгаа эмийн үнийн сонсгол ч дээрх хоёр зохиолтой адилхан “драматург”-тай өрнөх вий. Сонсголын сэдвүүд ч мундахгүй юм. Газрын наймаа л гэнэ, Хүүхдийн эрхл гэнэ, сүүлдээ Ногоон автобусаар сонсгол хийнэ гэж баахан попорсон.
 
 
...Тухайн сонсголын хянан шалгах түр хорооны гишүүд л сууж, зөвхөн цугларсан мэдээллийн хүрээнд асуудлыг хэлэлцэнэ. Тэрнээс биш онцгой бүрэн эрхт комисс гэлээ гэдэг шиг хянан шалгах хорооныхон мөрдөн шалгах ажиллагааг хийдэггүй...

Сонсгол чухамдаа юу юм бэ гэдгийг ард иргэдэд сайхан тайлбарлачихмаар байгаа юм. Сонсгол бол үндсэндээ ямар нэгэн үр дүнд тодорхой хүрдэггүй зүйл. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг ч сонсголоор далимдуулж хийдэггүй. Хэн нэгнийг нэр хоч өгөн цоллодоггүй. Иргэдэд болон улстөрчдөд нээлттэй байгаа сэдвийн хүрээнд эрүүлээр мэтгэлцэх үйл явц. Нөгөөтээгүүр “цоллуулж” байгаа хүнд ч эрх бий. Тиймээс сонсголд дуудагдсан нэгэнд өөрийгөө хамгаалах боломж олгодог. Тэрнээс биш асуудал нээлттэй байлаа гээд бүгдийг нь нэг дор цуглуулчихаад Монгол Улс балран доройтлоо гэж цээжээ дэлдэхийг хэлдэггүй юм. Уншигч та бүхэн АНУ-ын Конгрессын сонсголыг зурагтаар бишгүйдээ үзсэн байх. Тэнд яадаг вэ гэвэл хэлэлцэж буй асуудлын хүрээнд зайлшгүй асуух ёстой хүмүүсийг нэг, нэгээр нь дуудаж бүхэл өдөржингөө хэлэлцдэг. Хиймэл оюун ухааны асуудлаар хэлэлцэж байгаа бол энэ тухай ярьж чадах 4-5 субъектыг дуудна. Эхнээсээ дуусах хүртэл нийтэд нээлттэй байна. Тэгээд л боллоо. Ардчилсан чиг баримжаатай улс орнууд яг л энэ жишгээр явдаг юм уг нь. Дээрээс нь тухайн сонсголын хянан шалгах түр хорооны гишүүд л сууж, зөвхөн цугларсан мэдээллийн хүрээнд асуудлыг хэлэлцэнэ. Тэрнээс биш онцгой бүрэн эрхт комисс гэлээ гэдэг шиг хянан шалгах хорооныхон мөрдөн шалгах ажиллагааг хийдэггүй. Мөн сонсголд оролцож байгаа хэнийг ч шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй бол гэмт хэрэгтэн шиг харьцах ёсгүй. Хүний эрхийн болоод иргэний улс төрийн эрхийг хүндэлдэг бол буруутган цоллож байгаа нэгэнтэй ёс суртахууны хэм хэмжээг баримтлан харьцах ёстой.

Уншигч та бүхэн санаж байгаа бол “Нүүрсний” болон “Хөгжлийн банкны” сонсголын дараа парламентын ардчиллыг бэхжүүлсэн түүхэн үйл явдал гэсэн улстөрчдийн баахан мэдээ явсан даа. Энэ бол сонсогдоогүй сонсголоо сонсгох гэсэн улстөрчдийн үзэл суртлын мэдээнээс өөр юу ч биш. Хэрэв тиймгүй бол хөгжлийн банк болон нүүрсний гэх хэргийн жинхэнэ эзэд нь яг одоо тодорчих байлаа. Тодрох бүү хэл улстөр ярьж цэцэрхэхгүй, энэ удаагийн сонгуульд оролцохгүй сүүлээ хавчаад бултахбайлаа. Бүр эсвэл бүгдийг чадагчийн дүрд тоглоод жүжгийн дараагийн үзэгдлийг тайзнаа тавихүгй байлаа. Бүрэсвэл үүнийг бичигч би бээр сонсгол сонсогдсон эсэхийг ч бичээд суухгүй байлаа...

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
ЗГ: Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
НӨАТ-ын сугалаанаас 51,973 иргэн азтан болжээ
Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай болж байна
Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он