Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Д.Сумъяабазар дарга аа, бөх зангаа тавина уу

2022/06/10

Хотын дарга маань бөх хүн болохоор тэр үү бярнаас өөр юунд ч найддаггүй бололтой. Тэрбээр граж буулгаж анхныхаа нүдэнд харагдахуйц ажлыг хийсэн юм. Үүндээ эрэмшсэн үү яасан Богд уул руу алхагчдад таатай болгоно гээд Богд уулын Дугуй цагаан руу явах замд байрлах амралтын газрын шавар гэрүүдийг шүүхийн шийдвэргүйгээр нурааж орхисон. Хууль дээдлэх зарчим, хувийн өмчийг баталгаажуулсан Үндсэн хууль гээд яриад байвал уг нь их юм бий. Гэхдээ байна аа, иргэдийн амбаарыг буулгасан хэр нь Азидаа хамгийн том Усан парк болгоно гэж газар аваад зөвшөөрөлгүйгээр орон сууцны хороолол барьж байхад таг чиг. Дугуй цагааны хэдэн шавар гэрийг нураасан атал цаахна харагдаж буй тансаг хауснууд зүгээр байх жишээтэй. Энэ нь том цолтнуудаа хүндэтгэдэг, доошоо бөхчүүдээсээ ам авдаг бөх зан чанартай нь холбоотой мэт. Гэхдээ энэ удаад түүний санаачлагаар Зайсангийн шавар гэрүүдийг нурааж буйг сурвалжлахаар очсон сэтгүүлчийн биед халдсан асуудлыг нь мэдээлэхээр шийдлээ.

Сэтгүүлч юу бичив

Цагдаа нарт баривчлагдсан сэтгүүлч Г.Гэрэлмаа өөрийн фэйсбүүк хуудаст “Өнгөрсөн шөнө баривчлагдаж 6 цаг саатуулагдсаны эцэст арай гэж гарч ирж эмнэлгийн бараа харлаа. Бүх камер микрофон, утас, цүнх гээд бүгдийг нь хураалгаад эмнэлгийн тусламж авч чадалгүй цагдаагийн газрын шалан дээр өчнөөн цагийг өнгөрөөв. Богд хаан амралтын газар согтуу, мөн хууль бусаар богд хаан амралтын газар сурвалжлага хийсэн үндэслэлээр баривчлагджээ. Ингээд согтуурлын зэрэг 0 хувьтай мөн хууль ёсны хэвлэл мэдээлэл гэдгээ ч баталлаа. Мөн үндэслэлгүй баривчлагдсан гэдгээ ч мэдлээ. Гэсэн ч сулалж явуулаагүй. Баривчлагдхаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо “Шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа” гэж инээлдэцгээж байв. Цагдаа шууд дамжуулж бгаа камерийн өмнө болоод, камер унтарсаны дараах харгис үйлдэл 2 ямар новшийн бусармаг болохыг харлаа мэдэрлээ. Эцэст нь шүүхийн шийдвэр гараагүй ч нийтийн эзэмшлийн талбайд нэг ч хэвлэлийг битгий оруул. Нэг ч дүрс камерт үлдэх ёсгүй шүү гэх хотын дарга Сумъяабазарын шинэхэн тушаал цагдаа нарыг тийнхүү оодруулсан юм билээ. Хотын дарга хүчтэй байна” гэжээ.

Д.Сумъяабазар, Ж.Алдаржавхлан нар цагдаа нарыг дайчилсан уу

Цагдаа мэдээж даргын талд. Сум, аймаг, дүүргийн Засаг дарга нар цагдаа нараа “Нохойд барьдаг мод” шиг л ашигладаг. Засаг даргатай асуудалтай бол цагдаагаар зовоодог, Засаг даргыг таньдаг бол хэв журам зөрчсөн ч хэлүүлээд мултарч болдог нэг тийм бичигдээгүй дүрэм бий. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлээр Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон байдаг. Тодруулбал, тус хуулийн 62.1.9-д “Дүүргийн Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэжээ. Үүнээс үзэхэд сэтгүүлчийн хардсан нь оргүй биш. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын удирдлагад ажиллах Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цагдаа нартаа үүрэг өгсөн байж болох юм.

Хэвлэлийн эрх чөлөө гишгэгдлээ

Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” хэмээжээ. Тэгэхээр ажлаа хийж явсан сэтгүүлчид халдсан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгогдоно. Үүнээс гадна олон улсын Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг. Монгол Улс 2021 онд өнгөрсөн оноос 22 байр ухарч, 180 орноос 90 дугаарт байрт жагсаад байгаа. Манай улс 2013 оноос хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлаа үнэлүүлсэн байдаг. 2013 онд 98, 2014 онд 88, 2015 онд 54, 2016 онд 60, 2017 онд 69, 2018 онд 71, 2019 онд 70, 2020 онд 73, 2021 онд 68 дугаар байруудад тус тус жагсаж байжээ. Энэ бол хамгийн муу үзүүлэлт дээрээ явж байна гэсэн үг. 2015 онд 54 дүгээрт үнэлүүлж байхад хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байлаа. 2016 оноос МАН шат шатанд удирдах үед улам доройтсоор энэ хүрэв.

Төгсгөлийн үг

Хотын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар эрх мэдэлтэй, эргэн тойрондоо хүрээлэлтэй байна. Төсөв мөнгөө ч өөртөө төвлөрүүлж чадлаа. Гэхдээ хотыг удирдаад өг гэсэн болохоос хүн ардтай нь хувьчилж өгөөгүйг ухаарах цаг нь болжээ. Үгүй бол хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд хүртэл халдах хүртлээ ялзрах шинжтэй. Энэ бол нийгмийн үнэт зүйлийг гишгэж буй хэрэг юм. Улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж, төрийн нэр хүндийг унагаасан явдал гэж ойлгогдоно шүү.

Холбоотой мэдээ

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
Түймрийн голомтыг унтраахад цаг агаарт зориудаар нөлөөлж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна
Долоодугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хар тамхины хэргээр 208 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү
ЧД-ийн 5 дугаар хорооны орон сууцны хорооллуудын зогсоолын хүртээмжийг сайжруулж, шинээр ил зогсоол барина
Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгов
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он