Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Чингис хаан хөрөнгийн бирж “Бид ассет ТЗК” ХХК-ийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаагаар нээлтээ хийлээ

2024/04/16
“Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК-ийн нээлтийн үйл ажиллагаа болон “БИД ассет ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун болон “Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК, “Бид ассет ТЗК”, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Эм Ай Си ЖИ” ХХК зэрэг холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцсон юм.  Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг томоохон арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 80 гаруй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 11.65 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.69 дахин өссөн байна. Эдгээр тоон үзүүлэлт нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл хэрхэн идэвхжиж, улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам өсөж байгаагийн илэрхийлэл юм. Ийнхүү хөрөнгийн зах зээл идэвхжиж, бизнесийн орчинд үнэт цаас арилжаалах сонирхол далайцтай нэмэгдэж байгаа энэ үед хувийн биржид арилжаа хийх боломжтой болж “Чингис хаан хөрөнгийн бирж” анхны бүтээгдэхүүнээ арилжаалахад бэлэн болсонд баяр хүргэе. Цаашид ч олон компанитай хамтран ажиллаж шинэ бүтээгдэхүүн өлгийдөн авч анхдагч арилжааны цан цохих арга хэмжээг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Банк бус санхүүгийн байгууллагууд ч сүүлийн жилүүдэд мөн бирж болон биржийн бус зах зээлд дээр өрийн бичиг гарган санхүүжилт татах болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар хөрөнгийн зах зээл дээрээс олон нийтээс санхүүжилт татах ажиллагаа идэвхжих болсон. Үүний нэг илрэл нь өнгөрсөн хугацаанд найман банк бус санхүүгийн байгууллага 12 удаа нээлттэй хэлбэрээр үнэт цаасны зах зээл дээрээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар 163.85 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Үүнээс харвал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болж, компаниудаас энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэж буйн илрэл юм. Энэ бол хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчид та бидний хамтын ажиллагааны үр дүн” гэдгийг онцолсон юм.

Холбоотой мэдээ

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Ойрхи Дорнодын улсуудад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугаа иргэдийн анхааралд!
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсад 2026 онд Олон улс, тив, дэлхийн 8 тэмцээнийг зохион байгуулна
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он