Сэтгэгдэл 0
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комиссын тайлан байлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд комисс Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн ажиллалаа хэмээн тус комиссыг ахлан ажилласан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын ажлын албаны дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Хатантуул танилцуулав.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс Улсын Их Хурлын болон Төрийн албан зөвлөлийн цахим хаягаар олон нийтэд 7 хоног нээлттэй байршуулж, Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүн тус бүрээр тэмдэглэл хөтлөн, битүүмжлэн хүлээн авсан байна.
Комисс анхны хуралдаанаараа битүүмжлэн хүлээн авсан 6 иргэний материалыг нээж, бүртгэл хяналтын хуудсыг гишүүн бүр нягтлан хөтөлж тэмдэглэн, холбогдох байгууллагуудаас мэдээлэл лавлагаа авах, бусад шаардлагатай материалыг нягтлан шалгах, ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон сонгон шалгаруулалтын ярилцлагын дэгийг батлах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Комисс 2 дахь хуралдаанаараа материал ирүүлсэн Д.Баатарсайхан, Д.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Одхүү, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын зургаан оролцогчийг бүртгэх эсэх асуудлыг журамд заасны дагуу хүн тус бүрээр хэлэлцэн оролцогчдын ирүүлсэн материал, мөн түүнчлэн журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газраас авсан лавлагаа зэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, журамд заасны дагуу хянан шийдвэрлэсэн гэлээ.
Тухайн албан тушаалд тавигдах шаардлага болох төрийн албан хаагч байх, дээд боловсролтой, 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй түүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшсэн байх, зөвлөлийн гишүүдтэй хамаарал бүхий эсэх талаар хүн нэг бүрээр хэлэлцэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй болон сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын таван оролцогч хангасан тул бүртгэхээр шийдвэрлэсэн аж.
Оролцогч Д.Одхүү нь журмын 1.5-д заасан төрийн албан хаагч байх шаардлагыг хангаагүй, 2024 оны 12 дугаар сарын 19-ний Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 285 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байх тул бүртгэх боломжгүйг санал дүгнэлтэд тусган, тус иргэнд мэдэгдэн баталгаажуулжээ.
Бүртгэгдсэн 5 оролцогчийн мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварт комисс үнэлгээ өгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албаны төлөөлөл болон нэр дэвшиж, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан таван оролцогчтой журамд заасны дагуу ярилцлага хийж, үнэлгээг хараат бусаар өгч, оролцогч тус бүрт үнэлгээг танилцуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ын 7.1-д “Комисс үнэлгээг эцэслэн нягталж онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчийн нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ.” гэж заасны дагуу нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Цэнддаваагийн Амартөгс /87.1 оноо/, Бадамдоржийн Төгсцэнгэл /86.2 оноо/ нарыг нэр дэвшүүлэн, шалгаруулалтын тайлан болон холбогдох материалыг Байнгын хороонд хүргүүлсэн гэлээ.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Э.Болормаа нар сонгон шалгаруулалт хийсэн явцын талаар тодруулж, байр сууриа илэрхийлсэн.
Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцүүлгийг хойшлуулав.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх хэмээсэн бодлогын хүрээнд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Төрийн албаны шинэчлэлийг хийж, төрийн албан дахь чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах талаар төлөвлөгөөнд тусгасныг дурдаад, үүнийг ямар аргачлалаар хийх талаар тодруулсан. Тэрбээр төрийн албан хаагчдыг цомхотгох нь шинэчлэл мөн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Олон мянган төрийн албан хаагчдыг цомхотгохоор тэдгээр хүмүүсийн ард амьдрал байгаа гэдгийг хөтөлбөр боловсруулагчид ойлгоод, төрийн албаны томилгооноос улстөржилтийг ангид байлгана гэж тусгасан бол амьдралд ойр байх байсныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сануулав.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, төрийн албан хаагчдыг цомхотгох тооцооллыг хэрхэн гаргасантай танилцаж байж шийдвэр гаргах нь зүйтэй хэмээгээд, төрийн албан хаагчдыг чөлөөлсөнтэй холбогдуулан нийгмийн хамгааллын асуудлыг тооцож үзсэн эсэхийг тодруулж, саналаа хэлэв. Тэрбээр ардаа ар гэр, амьдралтай хүмүүс гэдгийг тодотгоод, хөдөлмөрийн зах зээлд ажил санал болгох зохион байгуулалтыг хийх эсэх талаар саналаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд асууж, саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас гаргасан тогтоолын төслийн хавсралт дахь “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн тэргүүлэх чиглэлд, “даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг иргэнд үйлчлэх хууль болгон өөрчлөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн улс төрийн болон удирдлагын хууль бус шийдвэр, аливаа дарамт шахалтаас ангид байлгах эрх зүйн шинэчлэл хийх, төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс болж хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг шуурхай барагдуулах ажлыг эрчимжүүлэх” гэсэн заалтууд нэмэх саналыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.
Мөн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдын анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль, тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асужж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатгах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Эцэст нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрсайхан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6.3-т “Хорооны гишүүн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Улсын Их Хурал энэ хуулийн 4.2-т заасан хугацаанаас өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.” гэж заасныг мөн танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд комисс Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн ажиллалаа хэмээн тус комиссыг ахлан ажилласан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын ажлын албаны дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Хатантуул танилцуулав.
Комисс анхны хуралдаанаараа битүүмжлэн хүлээн авсан 6 иргэний материалыг нээж, бүртгэл хяналтын хуудсыг гишүүн бүр нягтлан хөтөлж тэмдэглэн, холбогдох байгууллагуудаас мэдээлэл лавлагаа авах, бусад шаардлагатай материалыг нягтлан шалгах, ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон сонгон шалгаруулалтын ярилцлагын дэгийг батлах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Комисс 2 дахь хуралдаанаараа материал ирүүлсэн Д.Баатарсайхан, Д.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Одхүү, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын зургаан оролцогчийг бүртгэх эсэх асуудлыг журамд заасны дагуу хүн тус бүрээр хэлэлцэн оролцогчдын ирүүлсэн материал, мөн түүнчлэн журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газраас авсан лавлагаа зэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, журамд заасны дагуу хянан шийдвэрлэсэн гэлээ.
Тухайн албан тушаалд тавигдах шаардлага болох төрийн албан хаагч байх, дээд боловсролтой, 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй түүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшсэн байх, зөвлөлийн гишүүдтэй хамаарал бүхий эсэх талаар хүн нэг бүрээр хэлэлцэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй болон сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын таван оролцогч хангасан тул бүртгэхээр шийдвэрлэсэн аж.
Оролцогч Д.Одхүү нь журмын 1.5-д заасан төрийн албан хаагч байх шаардлагыг хангаагүй, 2024 оны 12 дугаар сарын 19-ний Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 285 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байх тул бүртгэх боломжгүйг санал дүгнэлтэд тусган, тус иргэнд мэдэгдэн баталгаажуулжээ.
Бүртгэгдсэн 5 оролцогчийн мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварт комисс үнэлгээ өгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албаны төлөөлөл болон нэр дэвшиж, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан таван оролцогчтой журамд заасны дагуу ярилцлага хийж, үнэлгээг хараат бусаар өгч, оролцогч тус бүрт үнэлгээг танилцуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ын 7.1-д “Комисс үнэлгээг эцэслэн нягталж онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчийн нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ.” гэж заасны дагуу нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Цэнддаваагийн Амартөгс /87.1 оноо/, Бадамдоржийн Төгсцэнгэл /86.2 оноо/ нарыг нэр дэвшүүлэн, шалгаруулалтын тайлан болон холбогдох материалыг Байнгын хороонд хүргүүлсэн гэлээ.
Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцүүлгийг хойшлуулав.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх хэмээсэн бодлогын хүрээнд асуулт асууж, үг хэлсэн.
Хууль, тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асужж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатгах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Эцэст нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрсайхан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6.3-т “Хорооны гишүүн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Улсын Их Хурал энэ хуулийн 4.2-т заасан хугацаанаас өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.” гэж заасныг мөн танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.