Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав

5 цаг 53 минут

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын хөгжлийн бодлогын 2026 онд баримтлах тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг батлах тухай уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсов. Сайд нарын мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал нар хийлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Мал, амьтан, ургамал, хорио цээрийн протоколыг шинэчлэх болон шинээр байгуулах, тус улстай хил дамнасан аймгуудын боомтууд, үүний дотроо Баянхошуу, Хавирга, Бичигт, Булган, Бургастай боомтуудаар дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт, хорио цээрийн лабораторийн чадавхыг дээшлүүлэх замаар экспорт хийх боломжтой боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа адуу, үхэр, хонь, ямааны дайвар бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд протокол байгуулсан байна. Шинээр байгуулагдсан Ургамал хамгааллын газраас хөрш орнуудтай хорио цээрийн протокол байгуулахаар ажиллаж байгаа бол ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлох үед шаардагдах үйлдвэрлэлийн баталгаажуулалт гаргах тухай протоколыг тохиролцохоор санал хүргүүлээд байгаа ажээ.

Түүнчлэн Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг санал боловсруулж байгааг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулсан юм. Мөн Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс жил бүр 10-12 сая тун шүлхийн болон үхрийн арьс туруутах өвчний эсрэг вакцин худалдан авч байгаа бөгөөд 2025 онд 14 сая тун вакцин худалдан авах гэрээ, хэлэлцээрийг хийгээд байгаа болон “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх санал боловсруулж буйг тэрбээр мэдээлэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга Б.Анар тус яамнаас БНХАУ-ын Худалдааны яам болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр” гэсэн томоохон бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжил, цахим эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, цөлжилттэй тэмцэх зэрэг нийт долоон санамж бичиг байгуулсан байна. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж байгааг болон Евро Азийн эдийн засгийн холбооны хооронд байгуулах Худалдааны түр хэлэлцээрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж буй тухай газрын дарга Б.Анар дурдаж, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шатны хэлэлцээг хийж байгаа тухай мэдээлсэн юм. Мөн тэрбээр БНХАУ-д болдог Баогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд аж үйлдвэр, хилийн боомт, гааль, татвар, зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өрнүүлж буйг ярьж, Гашуун сухайт-Ганц мод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт саяхан болсныг онцолж, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч боомтын төмөр замын холболтыг хийх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байгааг дурдлаа. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын “Бүс нутгийн форум”-ыг Эрхүү хотноо, Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдааны түр хэлэлцээр байгуулагдах тохиолдолд хэрхэн хамтран талаарх дугуй ширээний ярилцлагыг Миск хотноо хийхээр тус тус төлөвлөснийг танилцуулж, гадаад худалдааны цахим нэг цонхны мэдээллийн системийг хөгжүүлж байгаа талаар товч дурдав.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал танилцуулгадаа одоогоор манай улсад ОХУ-тай одоогоор байгуулсан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл байхгүйг дурдаж, БНХАУ-тай 2015 онд 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, үүний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Мөн бүс нутгийн болон хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газар өргөжүүлэх хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг ярьж, боомтын болон эрчим хүчний сэргэлтийн бодлогуудын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцууллаа.

Яамдаас хийж буй мэдээлэл тодорхойгүй, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, зардал санхүүжилтийн талаарх тоо баримт хангалтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа анхааруулж, шаардлагатай мэдээллээ авч чадаагүй учир Улсын Их Хурлын гишүүд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна гэсэн юм. Салбар бүрд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чиглэж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар онцлон тэмдэглэж, мэдээлэл сонссонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолоор, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Б.Тулга, Х.Жангабыл нар ажиллахаар боллоо. Санал дүгнэлт, холбогдох шийдвэрийн төслөө холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу бэлтгэж Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 09 дүгээр тогтоол гаргаж, мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Уг Байнгын хорооны тогтоолоор хяналт шалгалтын ажлын танилцуулга, санал дүгнэлт, шийдвэрийн төслийг хуулийн дагуу бэлтгэж, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ
Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж гэмтээжээ
Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд мод тарина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо
Хүүхдийн тэтгэмжийг 2854 тэтгэлэг төлөгч гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав
Титэм судасны хүнд зэргийн нарийсал эмчлэх боломжийг УХТЭ бүрдүүллээ
Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэлд бүртгэгдсэн байна
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
​Хятадын эрдэмтэд эрчим хүч ялгаруулдаг цемент бүтээжээ
​Засгаас жийгдчихлээ, одоо л хариуцлага тооцох цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он