Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын гишүүдийн тоносон Хөгжлийн банкны багахан үлдэгдлийг эрчим хүчний өргөтгөлд зарцуулж эхлэв

2022/06/17

Монгол Улс сүүлийн зургаан жилд анх удаа эрчим хүчний нэмэлт эх үүсвэртэй болох оролдлогоо хийж байна. Тэр нь мөн л 6-7 жил яригдсан Амгалан дахь дулааны станцыг өргөтгөх асуудал. Уг төслийн нээлтэд сүүлийн 3 жил шахуу тууз хайчилж чадаагүй Монголын бүхий л дарга нар оролцов. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр нээлтийн ёслолд морилж, бараг шинээрээ шахуу мартагдах магадлалтай болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-oo хэдэнтэй сануулснаас харагдана. Улаанбаатар хот өнөөгийн байгаа дулаан хангамжийн нөөцөөрөө ирэх өвөлтэй золговол бараг хөлдөж мэдэх эрсдэлтэй нөхцөлд энэ удаагийн дулааны станцын өргөтгөл яалтчгүй ач холбогдолтой төсөлд тооцогдож байгаа юм. Бүр нарийн ярьвал, өнгөрсөн 7 жилийн турш дуншсан Амгалангийн дулаан станцыг өргөтгөж, давхар нэн шаардлагатай байгаа цахилгаан үйлдвэрлэх хүртэл хөгжүүлэх эхний алхмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэрээ эхүүлж буйгаа олон нийтэд харуулах шаардлага хаа хаанаа байсан нь мэдээж. Иймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Е.Оюун-Эрдэнэ намынхаа гишүүдийн тоносон Хөгжлийн банкны багахан үлдэгдлээр Амгалангийн станцыг өргөтгөх шийдвэр гаргаснаа ёслол төгөлдөр танилцууллаа.

Амгалангийн дулааны станцыг анх Ардчилсан намын Засгийн газар 2014 онд шинээр нээсэн нь Монголын эрчим хүчний салбар сүүлийн 40 гаран жилийн хугацаанд хийгдээгүй том бүтээн байгуулалт байсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн гэдгийг энэ удаагийн өргөтгөлөөр үргэлжлүүлж байгаа гэдгийг “Шинэ сэргэлтийн бодлого”-тойгоо уялдуулан тайлбарласан. Ингэхдээ бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.
Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна гэсэн. Тиймээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гүйцэтгэлийн гэрээ байгуулж, 16 сарын хугацаанд хийгдэж дуусах төлөвлөгөөг танилцуулав. Төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг. Энэ санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.  Гэтэл Хөгжлийн банк өөрөө улстөрчдийн оролцоотойгоор дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг та бид мэднэ. Хөгжлийн банкнаас гарсан 3.1 их наяд төгрөгийн зээлийн 1.7 их наяд нь эргэж олдохоосоо өнгөрсөн. Үүн дотор төрийн өмчит компаниудын өр талаас илүүг нь эзэлж байгаа. Энэ хэрэгт хэд хэдэн төрийн албан тушаалтан татагдаж, аавын хаалга татахад бэлэн болсон. Гэсэн ч улсын нийслэлийг ирэх жилүүдэд хөлдөөхгүй байх шаардлага Ерөнхий сайд Л-Оюун-Эрдэнийг Хөгжлийн банкны багахан үлдэгдлийг зарцуулахад хүргэлээ. Харин Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын цахилгаан станц гэх мэт эрчим хүчний мега төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банкны хөрөнгийг завшсан МАН-ын гишүүддээ хариуцлага тооцож чадаагүй яваа. Өнгөрсөн өвөл Монгол Улсын эрчим хүчний систем өвлийн оргил ачааллын нийт суурьлагдсан хүчин чадлаа бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажилласан. Ирэх өвлүүдэд ч импортын эрчим хүчээ нөхөж, цахилгаан дамжуулах шугам, дэд станцууд дээд цэгтээ тултал хална.
 

ЖИЧ: зургийн тайлбарлахад, Монгол Улсын эрчим хүчний системийн 2019 оноос эхлэн өвлийн идэр есийн хүйтэнд ямар ч нөөцгүй бүх чадалдаа тулган ажиллаж байгаа бөгөөд 2022.01.12-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1355 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 132 МВт-аар, импорт 73 МВт-аар өссөн үзүүлэлт болсон. Энэ үед эрчим хүчний системд ноцтой долголдол гарсан тохиолдолд Монгол Улсын Төв бүсийн бүхэлдээ тог цахилгаангүй болж, нийслэл хот хөлдөх эрсдэлд хүрнэ.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он