Сэтгэгдэл 0

ОХУ-ын сансар судлал хуучирсан пуужин, Засгийн газраас төсөв танасан, дээр нь Украинийн дайнаас болж, барууны үйлчлүүлэгчид нь орхин гарсан зэрэг шалтгааны улмаас нэлээд доройтоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл сансар судлалын салбарт анхдагч олон алхамыг хийсэн бахархалт түүхтэй ОХУ-ын ноёрхол үндсэндээ нуран унасан гэж болно.
Роскосмосын тэргүүн Юрий Борисов Сансар судлалын түүхийн музейд оюутан, сурагч, сонсогч нарт тавьсан илтгэлийнхээ дундуур тус улс удахгүй дахин сансрын үндэстэн болно гэж онцолжээ. СпейсИкс компанийн Фалкон-9 пуужин арван удаа дахин ашиглах боломжтой. Тэгвэл ОХУ-ын Амур-СПГ пуужинг хамгийн багадаа тавин удаа, бүр зуун удаа дахин ашиглах бүрэн боломжтой. Тиймээс манай пуужин Фалкон-9-ийг ичээнэ гэж Ю.Борисов бардам хэлсэн байна. Гэвч 2024 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөсөн ОХУ-ын шинэ пуужин Амур-СПГ нь дээр дурдсан олон янзын хүчин зүйлсийн улмаас ашиглалтанд ороогүй, 2029 оноос нааш тэнгэрт цойлохгүй болсон талаар олон улсын хэвлэлүүдэд бичжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.