Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

#Өөрсдөө хэмнэ: НИТХ-ын төлөөлөгчид 2021 онд өөрсдийгөө 2 тэрбум төгрөгөөр урамшуулжээ

2022/06/17

Аудитын газраас Нийслэлийн 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж тайлангаа нь НИТХ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нарт хүргүүлжээ. Тайланд дурдсан баримтуудаас нэг жишээ дурдахад, нийслэлийн ИТХ, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсаар ирсэн урамшууллын мөнгийг цар тахал тохиож, улс орон даяар хэмнэлтийн горимд шилжсэн 2021 онд ч үргэлжлүүлэн авчээ. Нийслэлийн ИТХ-ын 45 гишүүн өөрсдийгөө 2 тэрбум орчим төгрөгөөр урамшуулал авсан бол нийт дүүргүүдтэй нийлээд 7.5 тэрбум төгрөгийг төлөөлөгчийн хуралд суусан шагнал хэлбэрээр олгосон байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал жил ирэх бүр нэмэгдэж байгаа тухай шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл энэ нь өссөөр НИТХ-ын нэг төлөөлөгч жилд 46 сая төгрөгийн урамшуулал авдаг бол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 20 орчим сая төгрөг авдаг болжээ.

Уг мөнгийг ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллахдаа чухам юунд зарцуулж байгаа нь тун ч тодорхой биш явсаар ирсэн. Ямар ч байсан цар тахлын хорио дэглэмд өнгөрүүлсэн 2021 онд жилдээ 15 орчим удаа хуралд суудаг НИТХ-ын төлөөлөгчид 46 сая төгрөгийн урамшуулал хүртсэн байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нийслэл дэх Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргалын бичигт “Аудитаар илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 10 дугаар сарын 1-ний дотор хариу мэдэгдэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (Д.Сумъяабазар)-д зөвлөсүгэй” гэжээ. Тус тайланд ямар зөрчлүүд тусгасныг манай сайт цувралаар хүргэх болно.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он