Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Хөгжлийн банк БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

2025/06/18

Монгол Улсын Хөгжлийн банк БНСУ-ын актив удирдлагын корпорац (KAMCO)-тай өнөөдөр (2025.06.18) хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа, KAMCO корпорацын гүйцэтгэх захирал Жон Кук И гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй активыг бууруулахад KAMCO корпорац хамтран ажиллах эхлэл тавигдаж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд Хөгжлийн банкны чанаргүй активыг бууруулахаас гадна мэргэжилтнүүдийг сургах, бодлогоын болон хууль эрх зүйн зөвлөмж өгөх зэргээр хамтран ажиллана.

Монгол Улсад банк, санхүүгийн салбарын чанаргүй зээлийг бууруулахад КАМСО байгууллага чухал болохыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа онцлоод төслийг зөв үнэлж дүгнэх, асуудалд орсон төслийн бүтцийг шинэчилж, зөв удирдах, бусад хөрөнгө оруулагчдад санал болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн тэрбээр Активын удирдлагын тухай хуульд ач холбогдол өгч, батлуулахад идэвхтэй оролцохоо хэлээд банк бүр дэргэдээ активын бүтцийн газар байгуулан нөөцөө үрэхгүйгээр урагш харж ажилладаг болоход КАМСО корпорацын туршлага чухал болохыг онцлов.

KAMCO корпорацын гүйцэтгэх захирал Жон Кук И Монгол Улсын Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгаад талархаж байгаагаа мөн илэрхийлээд мэргэжилтнүүдийг чадавхжуулж, бодлогын зөвлөмж өгч, үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

KAMCO корпорац нь санхүүгийн хямралд өртсөн байгууллагуудад үр ашигтай хөрөнгийн удирдлагын арга зам санал болгох, чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх, бизнесийн бүтцэд өөрчлөлт хийх зэргээр тухайн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, өр төлбөрөө төлөхөд нь дэмжлэг үзүүлдэг БНСУ-ын Засгийн газрын агентлаг юм. Өдгөө 60 гаруй жилийн туршлагатай тус корпорац БНСУ-ын санхүүгийн томоохон хямралуудын үед чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг сэргээхэд чиглэсэн 290 их наяд вонтой тэнцэх хэмжээний сан байгуулж, чанаргүй зээлийг худалдан авч, үр ашигт удирдлага хэрэгжүүлэх замаар улсаа хямралаас гаргасан түүхтэй.

Тухайлбал, БНСУ-ын цахилгаан авто машины тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг “Daewoo” групп 1993 онд дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед олон улсын зах зээлд гарах процессийн удаашралаас үүдэн хямралд орж, зээлээ төлөх боломжгүй болоход нь KAMCO тус группт бүтцийн өөрчлөлт хийж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд амжилттай хамтран ажиллажээ. 2003 он гэхэд KAMCO өөрийн 1997 оноос хойш худалдан авсан чанаргүй зээлийн багцын 50-аас дээш хувийг мөнгөжүүлсэн байна. Үүний дараа үлдсэн чанаргүй зээлийн 81.2%-ийг Daewoo группийн 11.4 их наяд вонын чанаргүй хөрөнгө дангаар бүрдүүлж байсан байна. 2009 онд KAMCO-ийн тусламжтайгаар Daewoo групптэй холбогдох 11 салбар компанийн үйл ажиллагаа сэргэснээр уг хөрөнгө эргэн төлөгджээ.

Монгол Улсын Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаа эхлүүлэхээр олон шинэчлэлийг хийн ажиллаж буй. Юун түрүүнд чанаргүй активаа бууруулах зорилтын хүрээнд ийнхүү олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он