Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Зассанаа засахдаа Г.Занданшатар дарга бэлэн гэж үү

2022/07/04

2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хураалтын дараа тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн нь парламент.мн сайтад өдгөө ч байж байна.

Тэгвэл Үндсэн хуульд дахин хүрэх шаардлага үүссэн шалтгааны улмаас УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан парламентыг 7 хоног завсарлуулан гишүүдээ орон нутагт ажиллуулсан. Гэтэл тойрогтоо ажилласан гишүүд энэ сэдвээр ярихдаа нэг л тээнэгэлзээд халгаад байсан гэх. Ялангуяа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсарч болох буюу “давхар дээл”-ийг сэргээх асуудлыг иргэдтэй уулзахдаа хөндөж, ярьж чадаагүй ч хүн байна. Тиймээс орон нутагт очсон зарим гишүүн “Малчид мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ худалдаж амьжиргаандаа нэмэр болохдоо ченжүүдийн гар дамжуулалгүй өөрсдөө авч очоод шууд хэрэглэгчдэд худалдаж болох зах нээх” тухай тэс хөндлөн баахан юм ярьсан тохиолдол ч гарчээ.

Орон нутгийг зориод ирсэн гишүүд өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээрээ нэлээд халуухан маргаад авсан байна лээ. Ерөнхийдөө Үндсэн хуульд гар хүрч чадахгүй болох ч нөхцөл үүссэн аж. Ингээд Бүлгийн хуралдаан шийдвэрт хүрч чадахгүй байсан тул намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр сайн ярилцаад дахиж Бүлгийн хурлаар оруулж ирье гээд тарсан байдаг. Товчхондоо, намын даалгавар нэрийн дор хүчээр явуулахаас аргагүй байдалтай болжээ. Үүнийг эсэргүүцсэн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан нар ил тодоор шүүмжлээд эхлэв. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд ч тэр, Тусгаар тогтнолын ордонд ч тэр, спортын ордонд тэр байтугай малчны хотонд “Хүч түрээд баталчихна даа” хэмээх өгүүлбэрийг өөр өөрийн сэтгэлийн өнгөөр хэлцгээж буй дуулдана. Харин одоохондоо бол эргэж цугласан парламентын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хууль гэх мэтхэнээр хэл амны зугаа болгож нэг нэгнээ сонжин өдөр өнгөрөөлөө.

Өдгөө яригдаж буй УИХ-ын гишүүдийн тоог олшруулах, пропорциональ системийг нэвтрүүлэх зэрэг заалтууд бол УИХ-д суудалтай, суудалгүй бусад намуудад эрх баригчдаас өгсөн хамтран ажиллах санал юм. Харин тэр төрийн сүлд тэмдгийг өөрчлөх тухайтад бол олон нийтийг хэрүүлтэй байлгаж байгаад аль олон санал авснаар шийдэх гэсэн солонгос хоолны панчаан шиг чимх амтаар хуурч байгаа л хэлбэр. Тэгвэл өнөөгийн эрх баригчдын хамгийн их хүсээд байгаа зүйл нь “давхар дээл”-ийг л Үндсэн хуулиар сэргээх асуудал л даа. Үүний бэлтгэл ажил нь аль хэдийн эхэлчихсэн. “Давхар дээл”-тэй Засгийн газар бүрдүүлж байж Засгийн газар парламентаас ирэх шахалтыг бууруулж, ирэх намар, хаврын улс төрийн хөдөлгөөнийг тэсэж гарна гэсэн тооцоотойгоор намын удирдлагууд хөдлөөд эхэлсэн гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр урт настай байхыг энэ өөрчлөлт л шийднэ. Бүрэлдэхүүнээрээ “давхар дээл”-тнүүдээс бүрдсэн танхим У.Хүрэлсүхийн Засгийн газрыг УИХ дээр хамгаалж байсан явдал дөнгөж гурван жилийн өмнөх юм шүү дээ.

Ер нь жил гаруйн өмнө Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өрнөж, Т.Доржханд, Ш.Адьшаа нараар шахуулсан жүжиг тавиад хийх гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт үнэмлэхүй олонх эрх баригчдын өөрсдийнх нь дотоод зовлонгоос болоод зогсчихоод байгаа юм. “Давхар дээл” хуульчлагдаад шууд ажлаа өгөх дан дээлтэй сайд нар Ц.Нямдоржоор ахлуулан тэгнэж хэвтэх бүхий л арга саамыг хайж байгаа тухай ч яриа гарсан. Магадгүй жил гаруйн хугацаанд ярилцаж, цаг алдсан цаад шалтгаан нь тэр байх.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь өмнөх өөрчлөлтийн автор Г.Занданшатар дарга дахин УИХ-ын дарга байхдаа өөрчлөх асуудлыг барьж авах болж байгаа нь юм. Гишүүн байхдаа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, УИХ-ын дарга болоод санал хураалтын алхыг цохиж байлаа. Ийнхүү өөрийнх нь 2019 онд хэлсэнчлэн “Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг болсон” билээ. Тухайн үед түүний дэргэд ардчилсан парламентын амьд түүх Д.Лүндээжанцан, Цэцэд мэдээлэл гаргадгаараа зартай иргэн хэмээх Д.Ламжав нарын аваргууд сууж, залуу нэр хүндтэй хуульчдын баг өдөр шөнөгүй ажиллаж байв. Өнөөдөр тэгвэл тэднээс хэн нь байна вэ.

Тэр тусмаа өнгөрсөн удаад 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг заслаа хэмээх “давхар дээл”-ийг нимгэлсэн асуудлаар шоудаж байсан цөөнгүй гишүүд одоо УИХ-д байж байна. Нэр төрөө эрхэмлэдэг судлаачид дахин амилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар байр сууриа илэрхийлэхээс бултдаг боллоо, хашир улстөрчид “Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий” гэсэн болгоомжлолоо цухуйлгаж эхлэв. Тийм болохоор нөхдөдөө үйлчлэх шалаанд нам суучихсан Г.Занданшатар юу бодож байгаа нь сонин байна, бас хэрхэн энэ сэдвээр дахин хэл орох нь ч хүлээлт үүсгэж байгаа юм.

Холбоотой мэдээ

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
Түймрийн голомтыг унтраахад цаг агаарт зориудаар нөлөөлж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна
Долоодугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хар тамхины хэргээр 208 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү
ЧД-ийн 5 дугаар хорооны орон сууцны хорооллуудын зогсоолын хүртээмжийг сайжруулж, шинээр ил зогсоол барина
Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгов
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он