Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Л.Наранбаатарын шоуны ард “Хөтөл” цементийн үнээ нэмэв

2022/07/05

“Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар цементийн үнийн өсөлтийн эсрэг аян эхлүүлснээ зарлаад байна. Цагтаа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн явсан энэ хүн Ардын намд элсэж аль чадлаараа өмнөх нөхдөө ноолсныхоо үр дүнд саяхан цементийн үйлдвэрийн дарга болсон юм. Ингэхдээ нэг уут хөтөлийн цементийг 15 мянган төгрөгөөр нийлүүлэх замаар үнийг нь буулгана гэв ээ. 50 кг ууттай цемент 15 мянга гэдэг бол тонн нь 300 мянган төгрөг гэсэн үг. Энэ мэдэгдлээс өмнө “Хөтөлийн цемент шохой” компанийн цемент тонн нь 260 мянган төгрөг байсан юм шүү дээ. Үүнийг хэрэглэгчид нь бол мэдэж л байгаа. Тэгвэл өнөөдөр “Монцемент”-ийн тонн цемент 300 мянга, “МАК”-ын цемент тонн нь 330 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр үнийн өсөлттэй тэмцэж байна гэж төөрөгдүүлэх замаар өөрийнхөө үйлдвэрийн цементийг 20 шахам хувиар үнийг нь нэмчихсэн болж таарна. Мэдээлэл багатай нийт олонход таалагдахын зэрэгцээ үнээ нэмээд авлаа. Нэг сумаар хоёр туулай.

Аливаа бүтээгдэхүүний үнэ үйлдвэрээс гараад хэрэглэгчийн гарт ирэхдээ яагаад өсдөг болохыг тайлбарлах уг нь илүүц юм. Тэнд тээврийн зардал гэж гарна. Буулгах ачигчийн хөлс орно. Ингээд цементийн үнэ багцаагаар зах дээр 400 мянган төгрөг болж байгаа хэрэг. Дундаас нь ченжүүд 10, 20 цаасны ашиг харахгүй байна гэж үгүй. Тэгвэл “Хөтөл”-ийн дарга төрийн өмчит төмөр замыг ашиглан, ТӨҮГ-ын ажилчдын хөлс хүчийг үнэгүйдүүлэн байж хотод 300 мянгад авчирч байгаа юм байна. Тэр хөлс мөнгийг цементийн огтын шаардлагагүй асар олон хүн татвараараа бүрдүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Улсын үйлдвэр ашигтай бүү хэл алдагдалтай ажиллаж болдог. Тэрнийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс тэр тусмаа ийм нөхөдтэй нэг тавцан дээр цуг байдаг бусад үйлдвэрүүд нь нөхдөг юм даа. Бүр хоржоонтой нь гэвэл “Хөтөлийн цемент шохой”-н 300-д ирсэн цементийг хүмүүс ердөө дэргэд нь 380-аар шаглаж байна лээ. Зурагтаар гарах нэг өөр, амьдрал дээр хэрэгжүүлэх тэс өөр юм шүү дээ, Л.Наранбаатар минь. Гол нь нийслэлийн хэрэгцээг бүрэн хангаж дийлэхгүй атлаа хүмүүст хүлээлт үүсгэх замаар “янаглан хорлох” ажиллагаа болчихлоо гэж мэргэжлийн улсууд харамсаад байгаа юм билээ. “Хөтөл”-өөр хийсэн шоу удахгүй дуусна. Угаасаа Дарханы зам, Зүүнбаянгийн төмөр зам цементээр ангаж байхад төрийн өмчит компанийг тийш нь чиглүүлэх цаг хугацааны асуудал. Тиймээс л наадам хүртэл попорчихсон байхад намар болоод мартчихна гэж бодож байвал хол эндүүрч явна гэдгийг нь сануулах хэрэгтэй байх.

2015 онд бид цементээр Хятад улсаас бүрэн хараат байлаа. Муу нэртэй Хөгжлийн банкны ганц гялтайх юм нь бид цементээ дотооддоо үйлдвэрлэж чаддаг болсон нь юм. Ингэж чадаагүй бол өнгөрсөн хэдэн жилийн төмөр замын гацалтын үеэр энэ улс элгээрээ хэвтчих байв. Одоо харин төрийн өмчит газрын “хурган” дарга зах зээлийн “үл үзэгдэгч гар”-тай дайтах юм бодчихсон явж байна. Хэрэв дийлдэг бол тэр нь хэдхэн сар. Түүний дараа бид эргээд Хятадын хараанд очиж, “тамын тойрог”-т унах нь цаг хугацааны асуудал биш юм уу. Хэдхэн жилийн өмнө, сонгуулийн өмнө юмдаг Ерөнхий сайдын өрөөнд орсон хоёр олигарх улстөрч “Иргэн бүрдээ сая төгрөг өгчихье. Манай эдийн засаг жижигхэн юм чинь нүүрсний үнэ жаахан өсөхөд л сэпхийчихнэ” гэж яриад Сангийн сайдыг харвуулчих дөхсөн гэдэг. Заримдаа өгөх нь авахаасаа хөнөөлтэй байдаг. Дагаад эдийн засаг дампуурах, инфляцийн өсөлтөд идүүлж улс орноороо үгүйрэх бол улстөрчдийн нэг удаагийн ялалтаас хямдхан байдгийн тод жишээ нь, энэ. Мөн Ерөнхийлөгч эхлээд бараг хэнд ч хэлэлгүй явж байгаад “Тэрбум мод тарина” гээд НҮБ-ын индэр дээр амлачихаад ирсэн. Одоо амлалтыг нь дагаад тооцоо судалгаа хийж байгаа шиг “бяцхан улстөрчид” ч өөр өөрсдийн дур зоргоор нэр хүндээ нэмэгдүүлж болно гэж төсөөлдөг болсон бололтой. Үүнээс гарах үр дагаврыг нь татвар төлөгчид үүрдэг гэдгийг бодож үзсэн хүн байна уу. Бүр татвар бүрдүүлдэг бизнес эрхлэгчдэд “цохилт” өгөх тухай ярьдаг ТӨҮГ-ын даргатай байна гэдэг С.Жавхлангийн нэгэнтээ хэлсэнчлэн “Тавилан л юм даа”.

Холбоотой мэдээ

Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулснаар жилд 13 тэрбум төгрөгийг хэмнэж байна
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
Нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь гантай байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ
ЗГ: Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
ЗГ: "Алт-3" аяныг хэрэгжүүлнэ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
“Хүрээ цам -даншиг наадам 2025” гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүллээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо
ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав
"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Грекийн Чиос арал дахь ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он