Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна

2025/08/15

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 341 дүгээр цэцэрлэгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад оруулсан.

Гэвч үүнээс хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж болон ширээ сандал, шүүгээ, хөнжил, гудас гээд хүүхдүүдийн хэрэглэх эдлэл хэрэглэлийг хариуцсан яам нь худалдаж аваагүй байна.

Тиймээс энэ цэцэрлэгт суралцахаа хүлээж байгаа тусгай хэрэгцээт 50 гаруй хүүхэд, энгийн хэрэгцээт 200 гаруй хүүхэд 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрсэн. Төв замаасаа алслагдсан сургууль, цэцэрлэг дутагдалтай Баянхошуу орчимд энэхүү 341 дүгээр цэцэрлэг хүүхэд, эцэг эхчүүдэд, ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ихээхэн хэрэгцээтэй байгаа юм. Гэсэн хэдий ч ийнхүү барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн багш, ажилтнууд ч ажлаа орхиход хүрээд байгаа талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Хоёр долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэг орох гэж байна. Гэтэл нийслэлээс барилгыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч Боловсролын яамнаас сандал, ширээ, гал тогооны хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг шийдээгүйн улмаас есдүгээр сарын 1-нд ашиглалтад орж чадахгүй 13 сургууль, 20 цэцэрлэг байна. Энд суралцах байсан 14 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцаж чадахгүй бол нийслэлийн сургуулиуд дахиад л 3 ээлжээр хичээллэнэ. Нэг ангид 50, 60 хүүхэд тухтай орчинд хичээллэж чадахгүй болно. Боловсролын яам бол боловсролын асуудал, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй. Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, гал тогооны хэрэгсэл, хөнжил, гудас зэрэг тохижилтыг барилга ашиглалтад орохтой зэрэгцэн шийдвэрлээд өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан байдаг. Гэсэн ч “Тендер хүлээгдэж байна” гэх мэт шалтгаанаар шийдэж өгөхгүй байсаар бүхэл бүтэн найман сарыг алдлаа. Асуудалд огт санаа зовохгүй юм. Одоо сургууль, цэцэрлэг орох нь ээ. Өөрөөр хэлбэл, барилга нь гадна, дотоод бүх тохижилттойгоо бэлэн. Үүнийг нь нийслэлээс шийдсэн. Харин тавилга, эдлэл, хэрэгсэл байхгүй хоосон гэсэн үг. Үүнийг нь холбогдох яам шийдэх үүрэгтэй. Нийслэлээс шийдэж болох ч хууль эрх зүйн хувьд манай чиг үүрэг биш учраас аудит дээр акт тавиулж асуудалд ордог” гэдгийг учирлалаа.

Улаанбаатар хотоос 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ онд сургууль, цэцэрлэг зэрэгт 139 барилга шинээр баригдаж эхэлсэн байдаг.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ
Орон сууцны үнэ 12.7 хувиар өсжээ
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
УИХ: Өнөөдөр болох сонсгол, хэлэлцүүлгүүд
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он