Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Тогтвортой” хэвээр хадгалав

2025/09/04

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээж байгаагаа 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтооход дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:

  • Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөв тогтвортой: Хоёр жил дараалан нүүрлэсэн зудын дараагаар хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын өсөлтөд нүүрсний үнийн шок сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч зэсийн экспорт нэмэгдсэн нь өсөлтийг тэтгэж байна. Түүнчлэн дунд хугацаанд уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүд эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна. Гэвч БНХАУ руу гарах уул уурхайн экспортоос хамаарсан эмзэг байдал өндөр тул зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.
  • Төсвийн алдагдал бага байна: Энэ оны 8 дугаар сард хийгдсэн төсвийн тодотголыг харгалзан Фитч агентлагийн зүгээс 2025 онд төсвийн алдагдал ДНБ-ий 1.8 хувь байхаар төсөөлж байна. Гэвч 7 дугаар сарын байдлаарх төсвийн орлогын бүрдүүлэлт 51 хувьтай байгаа тул төсөвт туссан төсөөлөл өөдрөг байгааг онцлов. Түүнчлэн уул уурхайн бус төсвийн тэнцэл өндөр алдагдалтай байх хүлээлттэй байгаа, мөн Засгийн газраас мөчлөг дагасан төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн дүрмийг чангалж байгаа ч хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Түүнчлэн төсвийн зардлыг бууруулах хүрээнд урсгал зардлыг ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан ч энэхүү харьцаа нь мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлэх орон зайг бүрэн хязгаарлахгүй байна.
  • Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй байна: Фитч агентлагийн төсөөллөөр дунд хугацаанд Засгийн газрын өр/ДНБ харьцаа 40 хувиас бага хэмжээнд хүрэх хүлээлттэй байна. Гэвч гадаад валютаар илэрхийлэгдэх өр давамгайлж байгаа тул ханшийн эрсдэл өндөр байна. Засгийн газраас 2026-2027 онуудад хийгдэх эргэн төлөлтүүдээс заримыг нь дахин санхүүжүүлж, эргэн төлөлтийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн Засгийн газар ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгээд байна. Үүний дийлэнх хэсгийг Баялагийн сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь Төв банкны нөөцийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлж байна.
  • Инфляцын дарамт өндөр: Инфляц Төв банкны зорилтоос давж, 2025-2026 онуудад 8.5 хувь орчимд байх хүлээлттэй байна. Үүнд дотоодын эрэлт, төрөөс үзүүлэх үйлчилгээний үнийн өсөлт болон хурдацтай зээлийн өсөлт нөлөөлж байна. Монголбанк 2025 оны 3 дугаар сард бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2024 оны 4 дүгээр улирлаас хойш 3 удаа нэмэгдүүлээд байна.
  • Гадаад эмзэг байдлууд үргэлжилж байна: Фитч агентлагийн төсөөллөөр урсгал дансны алдагдал 2025 онд ДНБ-ий 12 хувьд хүрэхээр байна. Урсгал тэнцлийн алдагдлыг ГШХО-аар тэтгэж байгаа ч үйлчилгээний болон анхдагч орлогын дансны алдагдал урт хугацаанд үргэлжилж, нөөц хуримтлуулахад сөрөг нөлөөтэй байна. Энэ оны 7 дугаар сарын байдлаар ГВУН 5.4 тэрбум ам.доллар байгаа нь уул уурхайн экспортод хэт тулгуурласан эдийн засагтай орны хувьд бага хэмжээ болно.

Цаашид үнэлгээг дээшлүүлэх нөхцөл:

Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дараах нөхцөлд нэмэгдүүлэх боломжтой байна. Үүнд:

  • Гадаад өрийн зохистой удирдлага хэрэгжүүлэх, нийт гадаад өр буурах, гадаад валютын нөөц нэмэгдэх зэргээр гадаад санхүүжилтийн эрсдэл буурах;
  • Төсвийн зохистой, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа буурч, төсвийн нөөцийг нэмэгдүүлэх;
  • Эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилж, бизнесийн орчинд ГШХО-ын таатай нөхцөл бүрдэх.

Цаашид үнэлгээг бууруулах нөхцөл:

Фитч агентлагаас дараах нөхцөлд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулахаар байна. Үүнд:

  • Түүхий эдийн шок эсвэл эдийн засгийн тэлэх бодлого хэрэгжүүлснээс үүдэн гадаад тэнцвэр алдагдаж, валютын нөөц болон гадаад санхүүжилтэд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэх;
  • Эдийн засгийн өсөлт саарах, төсвийн алдагдал үргэлжлэх замаар Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа нэмэгдэх;
  • Улс төрийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт орж, ГШХО-ад сөргөөр нөлөөлөх.

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он