Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Гурилын үйлдвэртэй Х.Болорчулуун сайд болсноор гурилын үнэ 50 хувиар өслөө

2022/10/10
Гурилын үнэ өдөр өдрөөр өсөж байна. Өнгөрсөн өдрүүдэд бүр ч эрчимтэй өсөж, хөдөө сумдад малчид гурилыг дэлгүүрээс зээлээр авч нөөцлөх зэргээр үнийн өсөлтийн эсрэг “улны” арга хэмжээгээ авч эхэллээ. Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооноос арваад хоногийн өмнө мэдээлэл хийж “Гурилын үнийг 50 хувь өсгөхөөс өөр аргагүй боллоо” гэж мэдэгдсэн. Улмаар энэ сарын 1-нээс эхлэн бүгдээрээ зохион байгуулалттайгаар үнээ нэмэв. Дагаад бусад барааны үнэ ч нэмэгдсэн дүр зурагтай иргэд өдөр бүр таарч байгаа. Жишээ нь “Атар”, “Мишээл” талх хэдэн өдрийн өмнө үнээ нэг дор 400 төгрөгөөр нэмж 2000 төгрөгийг давлаа. Хамгийн харамсалтай нь, энэ салбарын мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар бол гурилын үнэ өсөх шалтгаангүй аж. Учир нь өнгөрсөн жилийн хямд улаанбуудайгаар үйлдвэрүүд гурил үйлдвэрлэж байгаа юм байна.

Гэвч гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн буюу сүржин үгээр хэлбэл стратегийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ нэмэгдсээр байтал төрийн бодлогын яам нь хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Учир юун гэвээс эрх ашгийн зөрчилтэй сайд салбар удирдаж байгаад юм. Зүүн бүсийг гурилаар хангадаг “Дорнод гурил” гэж компани бий. Тэр компанийг өнөөгийн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үүсгэн байгуулж, 1997-2012 он хүртэл захирлаар нь ажиллаж байсан юм. Харин УИХ-ын гишүүн болсноос нь хойш өнөөг хүртэл хүүхдүүд нь ажиллуулж байгаа. Угтаа бол өөрийнх нь өмч хэвээрээ гэсэн үг. Ард түмэндээ чухам аминаасаа илүү хайртай хэмээн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нартай дөрөө нийлүүлэн явдаг энэ эрхэм, ядарсан түмэн нь талх, гурилаа дийлэхээ байж буйг бол тэсэх ёстой зүйл гэж хардаг бололтой.

Ер нь бол илтэд ашиг сонирхолтой хүмүүсийг албан тушаалд тавьдаггүй жишиг бий. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль ч гэж байдаг. Тиймээс ч “Отгонтэнгэр” их сургуультай болохоор нь Д.Оюунхоролыг, “Аварга” дээд сургуультай учир Б.Бат-Эрдэнийг Боловролын сайд болгодоггүй учиртай. Тэр байтугай аав нь “Их Засаг” их сургуультай болохоор Н.Учралыг Боловсролын сайдаас хэдэнтээ буцааж байлаа. Гэтэл улайм цайм зүүн бүсийг тэр чигт нь атгачихсан гурилын үйлдвэртэй Х.Болорчулууныг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллуулж, улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллуулдаг нь ямар учиртай юм бэ.

Энэ хүн өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Дэлхий дээр өнөөдөр ийм хямдхан мах идэж байгаа, нэг ширхэг нь 1000 төгрөгийн талхтай, нэг килограмм нь 1000 төгрөгийн гурилтай газар байхгүй шүү гэдгийг би баталгаатай 100 хувь хэлнэ. Бид хөдөө аж ахуйгаа улам сайн дэмжих ёстой. Тэгж байж хөдөө аж ахуйдаа суурилсан хөнгөн хүнсний үйлдвэр хөгжих ёстой” гэж хуурай агсан тавьж байлаа. Талх 1000 төгрөг гэж бодож суудаг байх нь.  “Дорнод гурил” компани нь ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэл ам нь ч бүрэн дарагдаагүй л явж байгаа биш бил үү. Тийм ч болохоор УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг гурил үйлдвэрлэгч нарын лоббигоор ХХААХҮ-ийн сайд болчихлоо гэж хардах хүн ч байгаа юм. Газар тариалан эрхлэгч Л.Цандэлэг бол их аймаар хэдэн гэр бүл байдаг талаар яриад байгаа харагддаг шүү. Эргээд сэдэв рүүгээ ороход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард үнийн өсөлтийн эсрэг шат дараалсан арга хэмжээ авахаа зарласан. Тэр үедээ үнэ бууруулж чаддаггүй юм гэхэд нэмэгдүүлэхгүй байхаар ажиллана гэж амлаж байв. Одоо танхим чинь, сайд чинь энэ чиглэлд ажиллахгүй байна, Ерөнхий сайд аа. Үнийн өсөлт иргэдийг чинь зовоож байна. Бас нэмээд асуухад гурил тансаг хэрэглээ биш биз дээ.

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он