Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

#Өөрсдөөхэмнэ: Хэнтийнхэн төсвөө хөшөөнд зарцуулна

2022/10/11
-Засгийн газар хүүхдийн мөнгийг танаж, хөшөөнд хөрөнгө хаях нь зөв үү-

Монгол Улсын төсвийг Хэнтийн ба бусад гэж ангилдаг болсон. Ирэх 2023 оны төсөвт Хэнтийн аймгийн төсөв дангаараа 10 аймгийнхаас давж байгаа. Энэ бол тойргоос сонгогддог гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчил. Нийт дүнгээрээ дан ганц Хэнтий аймагт 271 тэрбумыг тавьсан олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэгвэл 2022 онд тус аймагт 214 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ. Улмаар 2023 оны төсөвт нэг ч төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тавихгүй тайлбарын ард Хэнтий аймагт өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн олон хөшөөний мөнгийг суулгачихаж. Гэвч энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх нь хэнтийчүүдийн төлөө бус хэсэг бүлэг хүний тендерийг дэмжсэн байх магадлал өндөр. Учир нь Хэнтий аймагт хийх хөрөнгө оруулалт дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр авгайлах болсон хөшөөт цогцолборууд жин дарж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн 2 удаа сонгогдсон тойрог Хэнтий аймагт хэдэн хөшөө босгосноор Монголд 400 сая жуулчин авчирч чадна гэдэг ам гарснаас цагаасаа хойш төсвийн нутаг руугаа цутгах болсон.  Улмаар Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө"  хөшөө байгуулах замдаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгаран нурааж, татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байлаа. Өдгөө "Андлалын өргөө" хөшөөтэй адил хэд хэдэн байгууламж Хэнтий аймагт байгуулж байгаа. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж буй “Монголын нууц товчоо” музейд 5.1 тэрбум, Биндэрийн “Их хуралдай” өргөөнд 2.5 тэрбум, Норивлон суман дахь  “Шихихутаг их засаг” цэцэрлэгт хүрээнд 312 сая төгрөг зарцуулахаар 2023 оны төсвийн төсөлд суулгаад байна. Дээр нь "Монголын нууц товчоо" руу цилгаан татахад зориулан 350 сая төгрөгийг тусдаа тавьсан. Гэтэл нийслэл Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж, шинээр барихад 925 сая төгрөг, хүн амын хамгийн их төвлөрөлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг байгуулахад 848 сая төгрөгийн санхүүжилт тавьсан байх жишээтэй. Уг нь 19 дүгээр сургуулийн нийт өртөг 7.8 тэрбум, 26 дугаар хорооны цэцэрлэгийнх 5.4 тэрбум төгрөг юм билээ. Эдгээрийн сургууль, цэцэрлэгийн аль нэгийг “Монголын нууц товчоо” болон “Их хуралдай” цогцолборын мөнгөөр ирэх онд багтаан 100 хувь ашиглалтад оруулах боломжтой аж. Энэ мэт 2023 оны төсвийн хуваарилалт нутаг усаар алагчилсан, хямралын үеийнх гэдэг утгаа бүрэн алдаад байгаа учраас олон нийт шүүмжлээд байгаа юм.  Цаг хугацааны хувьд “Шихихутаг нууц товчоо” 2019 онд, “Монголын нууц товчоо” болон “Их хуралдай” цогцолборын ажил 2020 онд эхэлж байжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хөшөөний шавыг тавьсан цагаас эхлэн төсвийн мөнгө урссаар байгаа гэсэн үг.

Үүнээс гадна цэцэрлэг, сургуулиас илүү хөшөө дурсгалд хөрөнгө хаясан 2023 оны төсөвт хэмнэлтийн шинжтэй зүйлс оруулсны нэг нь хүүхдийн мөнгө тэтгэмж. Засгийн газар ирэх жилээс аль өрхүүдийг амьжиргааны түвшнээс нь хамаарч хүүхдийн мөнгөнөөс хасахаар болоод байгаа юм.

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он