Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Д.Баясгалан Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг өмгөөлөх гэж гарч ирэв үү, эсвэл илчлэх гэж үү

2022/12/19

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг Д.Баясгалантай нэг ангийн найзууд-

“Бодь интернэншнл” болон “Голомт” банкны эзэн Д.Баясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хамтрал зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар эхлээгүй. Х.Баттулга, Д.Баясгалан нар урд талаасаа бүр эртний бизнес хамтрагчид бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нь Д.Баясгалантай нэг ангийн найзууд.

Хамгийн сонирхолтой нь, Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан үед буюу 2019 оны нэгдүгээр сарын 21-нд хуулийн байгууллагынхан “Бодь интернэншнл болон Голомт банкны эзэн Д.Баясгалан” хэмээн цоллож байгаад учир битүүлгээр баривчилж, шүүхээс нэгдүгээр сарын 23-нд 1 сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байв. Гэвч Монголын тэргүүн бизнесмэнийг хэлмэгдүүлсэн мэт 72 цагийн дараа тавьж явуулжээ. “Бодь интернэншнл”  компани тэр ондоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг  давуу эрхээр авсан. Улмаар Х.Баттулгын тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу, У.Хүрэлсүхийн Засгийн газар төмөр замын төслийг нүүрсээр санхүүжүүлэх арилжааны гэрээг улсын нууцаар хамгаалав.

Тэгвэл өнөөдөр /2022.12.19/ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Солонгос руу ниссэний дараа “Бодь интернэншнл” болон “Голомт” банкны эзэн Д.Баясгалан ил гарч мэдээлэл хийж байгаа нь анхаарал татав. Гар нь салганаж, хэл нь ээрч муурсан байдалтай. Сандарсан шинжтэй. Ер нь банкны эзэд тэр болгон олны нүдэнд ил гарч тайлбар хийгээд байдаггүй. Эх сурвалжийн мэдээлснээр хууль хяналтын байгууллага энэ долоо хоногт Х.Баттулгыг баривчилна гэдгээ Төрийн тусгай албанд мэдэгдэхээр бэлтгээд байж. Учир нь Төрийн тусгай алба төрийн тэргүүнээс буусан хүнийг ажилласан жилтэй нь дүйцүүлэн хамгаалах хуультай бөгөөд Х.Баттулгад хуулийнхнаас хэн нь мэдээ хүргүүлэв гэдэг хардлага прокурор, АТГ-ынхныг сандралд оруулсан байна. Үүний өмнө Тавантолгой-Гашуунсухайт төслийг хариуцаж байсан “Тавантолгой төмөр зам” компанийн Н.Удаанжаргал Солонгос руу нисээд алга болсон билээ.

Д.Баясгалан өнөөдрийн мэдээллийнхээ эхэнд, С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрыг дамнасан төмөр замын төслийн гэрээг Н.Алтанхуягийн үед цуцалж, төрийн өмчит компанийн мэдэлд өгсөн. Ч.Сайханбилэгийн үед төсөл хэрэгжүүлэх гадаад түнш хайсан. Ж.Эрдэнэбатын үед ямар ч ажил хийгээгүй зэргээр түүх сөхөв. Энэ хэсэгт түүний хэлэх гол санаа нь Х.Баттулгын нэр холбогддог 270 сая ам.доллар идсэн төмөр замын хэрэг ямар ор үндэслэлгүй байсан. Үнэн хэрэгтээ 76 сая ам.доллар нь улсын төсвөөс гарсны 74 сая ам.доллар нь “Энержи ресурс” компанид буцаж олгосон. 200 сая ам.долларыг нь “Самсунг” компани авч инженерийн суурь бүтэц байгуулсан. Улмаар хууль шүүхийн байгууллага солонгос захирлыг 510 хоног хорьсны эцэст ажилдаа хариуцлага алдсан гэж үзэн 40 сая төгрөгөөр торгосон. “Х.Баттулгын төмөр замын хэрэг” Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад ингэж шүүхээр цагаадсан гэдгийг хэлэв. Д.Баясгалангийн ойлгож буйгаар “Х.Баттулгын төмөр замын хэрэг”-ээс ямар ч хууль зөрчсөн зүйл илрээгүй гэнэ. Ийнхүү 5 жил гацсан төмөр замын төслийг Д.Баясгалангийн компаниуд авч хэрэгжүүлсэн. Гэтэл “Бодь интернэншнл” компани энэ чухал чиглэлд Хятадын төмөр замаас зөрсөн, мухар төмөр зам тавьсныхаа хариуд “Эрдэнэс тавантолгой” компаниас нүүрс авахаар гэрээлсэн нь дуулиан дагуулаад буй оффтек гэрээ юм. Д.Баясгалан үргэлжлүүлэн, төмөр замын төслөө маш хямд өртгөөр хэрэгжүүлсэн. Нүүрсний оффтек гэрээний хүрээнд төрөөс 400 орчим сая ам.долларыг бэлэн болон нүүрсээр авсан. Одоо 225 ам.доллар авлагатай. Хэрвээ төр мөнгөө өгч чадахгүй бол 20 хувийн торгуультай байгаа шиг бид ажлаа хийж чадахгүй бол 20 хувийн торгуультай гэх мэт зүйлс ярив.

Харин “Төмөр замын төсөл хэрэгжүүлэг гэрээ”-г яагаад улсын нууцад оруулсан бэ” гэдэг асуултад “Энэ төслийг,  төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Нууцад авах шийдвэр гаргасан хүмүүсээс асуусан нь дээр байх. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ. Нууцад аваад нүүрсний үнийг хямдруулсан зүйл байхгүй” гэв. Тэрбээр анх гэрээ байгуулах үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн шийдвэрийг ийнхүү илчилсэн бөгөөд  Тавантолгой-Гашуунсхухайт төмөр замын төсөл эхлэхэд Монгол Улс, Хятадын талтай төмөр замын огтлолцлын цэгээ тохироогүй байсан гэдгийг мөн хэлчихлээ.

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайтай холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрсийг зарлахдаа Х.Баттулгыг хамгийн эхэнд дурдсан. Мөн Х.Баттулга нарыг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компанитай оффтек гэрээ байгуулах замаар нүүрсний хулгайд оролцсон гэдгийг Засгийн газрын 2 сайд, УИХ-ын хэд хэдэн гишүүн зарлаад байгаа. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар “Х.Баттулгыг нүүрсний мафийн толгойлогч” хэмээн ил цагаан нэрлэсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Голомт” банкны эзэн Д.Баясгалан гэдэг хүн олон тэрбум ам.долларын төмөр замын төслийг ямар ч сонгон шалгаруулалтгүй хэрэгжүүлж байгааг удаа дараа анхааруулж байлаа. “Бодь интернэншнл” болон “Голомт” банкны эзэн Д.Баясгалангийн “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн нүүрс урьдчилан борлуулах 2 оффтек гэрээний нийт дүн 9 их наяд төгрөгөөр яригдаж байгаа. Эдгээр гэрээг улсын нууцаар халхавчилсан албан тушаалтнууд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар юм.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он