Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Айлуудын янданг хөөлж, ханан пийшин, зуухыг засварлаж байна

2025/11/19

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид дуудлагын дагуу айл өрхүүдийн ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өглөө.

Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин А.Баасанжав “Наймдугаар сарын 15-наас эхлэн айл өрхүүдийн янданг хөөлж, ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг засварлаж байна. Дуудлагын тооноос хамаарч өдөрт дунджаар 5–8 айлд очиж ажилладаг. Засвар хийхээс гадна тухайн өрхийн угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байна. Айлуудын ханан пийшинд эвдрэл гэмтэл их ажиглагддаг. Тухайлбал, пийшингээ хөөлсөн ч буцааж шавардалгүй тоосго өрөөд орхисон тохиолдол их. Ийм үйлдлээс болж пийшинд завсар үүсэж угаар алдах эрсдэл үүсдэг. Яаралтайгаар дуудлага өгсөн зарим айлд очихоор, үүсэх эрсдэл харьцангуй бага, эвдрэл гэмтлийг засах боломжтой залуучууд сууж байдаг. Харин зуух, пийшингийн битүүмж алдагдсан, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуудлагаа яаралтайгаар өгч мэдэхгүй эрсдэл үүсэх нөхцөл өндөр байдаг. Иймээс эвдрэл гэмтлийг засах боломжтой өрхийн гишүүд пийшингээ хөөлчхөөд шавардаж, битүүмжийг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Мөн гэр, байшингаас дээш гарсан яндангаа хүйтний улиралд тоосгоор өнгөлж өрөх эсвэл шилэн хөвөнгөөр дулаалбал төмөр яндан, тоосго хоёрын хооронд цан үүсэх эрсдэлээс хамгаална” гэв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Иргэд угаараас гадна цахилгааны утасны аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Тог цахилгааны утас массласнаас үүдэж гал алдах, утаа гарч угаар мэдрэгч ажиллах тохиолдол гарсан. Иймд угаар мэдрэгчээ тогтмол асаалттай байлгаж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй” гэлээ. 

Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид БЗД-ийн 21 дүгээр хорооны нэг айлын янданг хөөлж, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг засварлан, битүүмжлэлийг сайжрууллаа. Засварчин А.Баасанжав пийшинг хөөлөхдөө эхлээд яндангаас буусан хөөг авч, дараа нь хананд буй хөөг цэвэрлэх, мөн ханан пийшинг жилд нэг удаа, галлагааны улирал эхлэхээс өмнө заавал хөөлөх хэрэгтэйг хэлэв. Ялангуяа жижиг ханан пийшин хөөгөөр хурдан дүүрдэг тул тогтмол хөөлж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

Холбоотой мэдээ

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он