Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

2025/11/25
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо 2025 оны 11 дүгээр сарын 24-нд хуралдлаа. Дэд хорооны хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ийн болгон зарласантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Боловсролын сайд Д.Наранбаяр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны хуралдаанд энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр салбарын хууль, эрх зүйн актын хэрэгжилтийн талаар, есдүгээр сарын 23-ны өдөр 2026 оны төсвийн төслийн талаар тус тус мэдээлэл хийсэн юм. Байнгын хорооны тогтоолын төслийг дээрх мэдээллүүдэд үндэслэн, Байнгын болон дэд хорооны гишүүдийн саналыг тусган боловсруулсан тухай Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцууллаа. Тэрбээр тогтоолын төсөлд боловсролын бүх түвшинд нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн түвшинд хамааруулан авч үзсэнийг онцолж, эдгээр арга хэмжээ нь өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийн чадамж, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, боловсролын дэд бүтэц, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналт, зохицуулалтын үр дүнтэй бүтэц бий болгоход чиглэсэн болохыг дурдлаа. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалт, үйл ажиллагааг багшийн ажилласан жилээс үл хамаарч, тэдний чадамжид суурилсан, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шууд хэрэглээ болох агуулгад чиглүүлэн ажлын байранд болон орон нутаг үндэсний түвшинд үр дүнтэй зохион байгуулах, мөн анхны жилдээ ажиллаж байгаа багшийг багшлах ажилд дагалдуулан сургах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр өгүүлж, англи хэлний стандартад нийцсэн сурах бичгээр хангах, багшлах хүний нөөцийг чадавхжуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах тухай заалтыг тогтоолд тусгасан үндэслэлийг тодорхой ярьсан юм. Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг сайжруулах, үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, сургалтын орчин, дэд бүтцийг шинэчлэх, хөтөлбөр, стандартын шинэчилж, инноваци, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тогтоолын төсөлд тусгасан байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад жолооны болон хэлний сургалтыг багтаасан төрөл бүрийн сургалтын төвүүд нийт 1246 байгаа юм. Эдгээрт 2025 онд 6053 чадамжийн нэгжээр 61881 чадамжийн гэрчилгээ олгож, мэдээллийн нэгдсэн системд бүртгэжээ. Цаашид мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг оновчтой болгох шаардлага байгааг Дэд хорооны дарга тэмдэглэлээ. Улсын хэмжээнд төрийн өмчийн 1814 сургалтын байгууллагад 93475 албан хаагч ажиллаж байгаагийн 58 мянга буюу 62.2 хувь нь багш нар бөгөөд тэдний 60.0 хувь нь орон нутагт ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн сарын дундаж цалин үндсэн цалингийн нэмэгдэл хөлс, унаа, хоол, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын оруулаад татварын өмнөх байдлаар 2 680 989 төгрөг байгаа боловч шинээр ажилд орж буй залуу багшийн үндсэн цалин 1 484 000 төгрөгөөс эхэлж байгаа талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгч, цалинг нэмэгдүүлэхэд зориулан Монгол Улсын 2026 оны төсөвт 618.6 тэрбум төгрөг нэмж тусгасны дагуу багш нарын цалингийн бүтцийг оновчтой болгож, тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцлон анхааруулсан юм.
Дэд хорооны дарга С.Зулпхарын тавьсан Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах Засгийн газрын бодлого, шийдвэр ерөнхий асуудлууд руу чиглээд, салбарын гол асуудлууд, тэдгээрийн агуулга, мөн чанар руу орохгүй байгааг шүүмжилж, сургууль, цэцэрлэг барих, тоног төхөөрөмж, хиймэл, оюун ухаан, инноваци нэвтрүүлэх зэрэг олон бодитой шийдлүүд хэлэлцүүлгийг үед яригдсан боловч төсөл, хөтөлбөр, бодлого шийдвэрт огт орж ирэхгүй байна гэсэн юм. Тэрбээр сургууль, цэцэрлэг нэмж барих ажлуудыг төлөвлөж байгаа ч тэдгээрт ажиллах багшлах боловсон хүчнийг дэмжих, тэдний урт хугацааны хөгжлийн асуудлыг төлөвлөх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хүн амын өсөлт сүүлийн 10 жилд буурч байгаатай уялдуулан сурагчдын тоо, анги дүүргэлт, түүний өсөлтөд дүн шилжилгээ хийх нь зүйтэй тэмдэглэв. Байнгын хорооны тогтоолын зүйл, заалтыг илүү тодорхой болгож, үр дүнд чиглүүлэх шаардлагатай гэсэн саналыг тэрбээр хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг оновчтой тодорхойлж, зөв эрэмбэлэх цаг болсныг сануулж, багшийн хомсдолын үндсэн шалтгаан нь нийгмийн баталгаа хангагдаагүй, цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгаа явдал гэдгийг тодорхойлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хууль, тогтоомжид заасан гэрийн боловсролыг дэмжих, зайны болон цахим сургалтыг өргөжүүлж, эдгээрээр олж авсан боловсролыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой зохицуулалтуудын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан, нөхцөлийн талаар асууж Боловсролын яамны албан тушаалтнуудаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү салбарын яам барига барих, тендер шалгаруулах ажилд бус боловсрол, сургалтын бодлого, хөтөлбөртөө анхаарч ажиллахыг зөвлөлөө. Тэрбээр багшийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах, урьж авчрах зэрэг хүний нөөцийн арга хэрэгслүүдийг ашиглаж, боловсон хүчний хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг онцолж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх хүрээнд хичээлүүдийг нэгтгэх, сурагчдыг амьдралд бэлтгэхэд анхаарч ажиллах цаг болсныг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын боловсролыг олон улсын түвшинд хүргэх, шат шатны боловсролын гэрчилгээ, сертификатыг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болгоход ахиц гаргаж, ажиллах шаардлагатайг онцолсон бол Дэд хорооны дарга С.Зулпхар их, дээд сургуульд гадаадын туршлага, чадвартай багш нарыг урьж ажиллуулах, олон улсын магадлан итгэмжлэх хөтөлбөрт хамрагдах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Боловсролын яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдээс хариулт авсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх тухай санал хураалт явуулахад Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он