Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТБХ, БОХХААБХ: Байгаль цаг уурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

2025/11/25
Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өнөөдөр /2025.11.25/-ийн хуралдаанаар алслагдсан бүс нутгийн хүн амын гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох  улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. 
Баруун бүс нутагт  байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 2025 онд баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас улбаалан байгалийн хадлан, өвс тэжээлийн гарц муу, улаан буудайн тариалалт өмнөх жилээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаан буудайн гурил, мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангалт нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа талаар салбарын сайд мэдээллээ. 
Нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий 64 гишүүнээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Яарант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаан буудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг болгохыг хүссэн санал гаргасан байна. Иймд хөдөө аж  ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан  үзэж алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох  улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол, үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад тухай бүр Засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай тул Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан өргөн барьжээ. 
Тогтоолын төсөлтэй холбоотой байнгын хорооны гишүүд асуулт асууж саналаа хэллээ. Баруун бүс нутагт сүүлийн хоёр жил дараалан өвөлжилт хаваржилт хүндэрсэн, ган зудтай байгаа тул тэжээлийн ургамлын тариалалтыг салбар яамнаас дэмжих шаардлагатай талаар хэлж байв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он