Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжүүд Энэтхэг улсад үйлдвэрлэгдэж байна

2025/12/01
Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ)-ийн технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнх нь Энэтхэг улсын 20 шахам компанид үйлдвэрлэгдэж байна.
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эхнээсээ дуусч, үйлдвэрийн талбай руу ачигдах гэж байгаатай холбоотойгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, албадын дарга, инженерүүдийн хамтаар нэрлэгийн цамхагууд, олон тооны даралтат сав, цахилгаан станцын бойлер, ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангиудын үйлдвэрлэлийн явцыг шалгах, сорил тест, тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Энэтхэг улсын Хайдерабад, Ченнай, Мумбай, Пуне хотуудад томилолтоор ажиллаж байна.
“Megha Engineering and Infrastructures Limited” компанийн Хайдерабад хот дахь 4 үйлдвэрт ГТБҮ-ийн EPC 02 багц ажилд хамаарах 28 даралтат савыг үйлдвэрлэж ачилтад бэлэн болгоод байна.
ГТБҮ-ийн үндсэн технологийн байгууламжууд болох 58,4 метр өндөр, 245 тн жинтэй, 3,2 м диметртэй Атмосферийн нэрлэгийн цамхаг, 49,7 метр өндөр, 230 тн жинтэй, 4,8 м диаметртэй Вакуум нэрлэгийн цамхагийг БНЭУ-ын Ченнай хот дахь The KCP Limited компани үйлдвэрлэж байна. 
Тус цамхагуудын хийцүүдийн илчийн боловсруулалт, үл эвдэх сорилууд, азотын дүүргэлтээр пневматик – хийн болон үл нэвчүүлэх гидравлик тест, зайн хэмжээсийн тохиргоо гэх мэт 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тест шат дараалалтай хийгдэж буй бөгөөд эцэст нь зэврэлтээс хамгаалах ажилбарыг гүйцэтгэж, цамхагийг 4 хэсэгт хуваан усан онгоцоор Ченнай-Тяньжин боомтоор тээвэрлэн Монголд авчрах юм.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран техникийн хурал уулзалтууд хийж, ажлын явцыг хэлэлцэж, график төлөвлөгөөг нарийвчлан,  ачилт, тээвэрлэлтийн хугацааг шинэчлэн тохиролцов. 
ГТБҮ-ийн талбайд дээрх байгууламжуудыг 2026 оны эхэнд Монгол дахь үйлдвэрийн талбайд буулгаж, угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна. 

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он