Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа

2025/12/09

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа.

Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулж, түүнийг удирдсан удирдагчид болон өнөөгийн Монгол орны газрын зургийг зохиомжлон орууллаа. Мөн дэвсгэртийн хоёр талд морьтон баатар болон морины эскиз зургийг зохиомжлон дүрсэлсэн бөгөөд үүгээр Их Монгол Улс ба тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсан хоёр үйл явдлын аль алинд нь морь онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг илэрхийлэв. 

Дурсгалын 100,000 төгрөгийн хамгаалалтын элементийн хувьд: 

Нүүрэн талд:

  • Баруун дунд буланд Чингис хааны хөрөг, МБ гэсэн дүрс усан хээгээр тодорч харагдана.
  • Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын утсыг дээш, доош налуу хөдөлгөхөд галын дөл нь алтлагаас ногоон болон шар өнгөөр ээлжлэн солигдож мөн тасалдаж харагдах туузыг гэрлийн эсрэг барихад МБ ба 100000 гэсэн бичиг харагдана.
  • Дэвсгэрт дээрх галын тулга бүхий өнгө хувиргагч элемент нь дээш, доош налуу хөдөлгөхөд алтлаг өнгөнөөс ногоон болон шар өнгөөр солигдож харагдана.
  • Дэвсгэртийн нүүрэн талын голд байрлах уулын зурагны дотор MONGOLBANK, Чингис Хааны хөрөг зургийн дээлийн захын гадуур CHINGGISKHAAN гэсэн жижиг бичилттэй. 
  • Чингис хааны хөрөг зураг, дэвсгэртийн гол хэсэгт байрлах соёмбо мөн дэвсгэртийн баруун буланд байрлах 100000 гэсэн тоо, зүүн буланд байрлах монгол бичгээр 100000 гэж бичсэн хэсгүүдийг гарт мэдрэгдэх товгор хэвлэлтийн технологиор хэвлэсэн.
  • Дэвсгэртийн баруун, зүүн ирмэг дэх 10 ширхэг ташуу товгор зураас нь 100000-тийн дэвсгэртийг илэрхийлэх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элемент бөгөөд хурууны үзүүрт тэмтрэгдэнэ.

Ар талд:

  • “Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зургийг мөн Монгол Улсын нутаг дэвсгэртийг 100000, хээ, морь, соёмбоор жижиг модуляцад сийлбэр хэвлэлтийн технологиор хэвлэж оруулав.
  • Дэвсгэртийн арын талын голд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэртийн зургийг тойрон АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ гэсэн жижиг бичилттэй.
  • Дэвсгэртийн ард талд Ардын хувьсгалын 100 жилийн логог алтан шаргал өнгөөр болон соёмбыг цэнхэр өнгөөр гялгар судлалаар хэвлэсэн.
  • Мөн Дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах МB гэсэн үсэгтэй морьтон баатрыг нүүрэн талд нэмж оруулсан бол ар талын зүүн доод хэсэгт Ардын хувьсгалын 100 жилийн лого болон соёмбыг тус тус байрлуулав.

Монголбанк нь сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдэхээс сэргийлж шинээр хэвлэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын таних тэмдгүүдийг тууштай сайжруулсаар ирсэн бөгөөд шинээр гаргаж байгаа дурсгалын дэвсгэрт дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий хамгаалалтын элементүүд оруулж өгсөн нь цаашид хэвлэгдэх мөнгөн дэвсгэртүүдийн жишиг болох юм.

Гүйлгээнд хүчин төгөлдөр бус энэхүү дурсгалын мөнгөн тэмдэгтийг та www.mongolbank.mn цахим сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он