Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Нүүрсний хэрэгт холбогдуулан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Капитрон” банкинд шалгалт оржээ

2023/01/10

Улсын бүртгэлийн мэдээлэл дээр “Капитрон” банкны эцсийн өмчлөгчийг Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ гэсэн байдаг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт ч хувь эзэмшдэг тухай нь бий. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдуулан “Капитрон” банкинд хуулийн байгууллагын шалгалт орсон аж. Энэ нь Д.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг боловч бараг бүрэн хяналтаа тогтоодог гэгддэг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компанийн асуудалтай холбоотой бололтой.

Эргэн сануулахад УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 2018 оноос эхлэн “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг Тавантолгой ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр оршдог мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь орон нутгийн жижиг Тавантолгой компани” хэмээн шүгэл үлээж эхэлсэн.

Түүний гаргасан мэдээллийн мөрөөр тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг шалгалт хийж дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсан байдаг. Улмаар “Жижиг Тавантолгой компани Эрдэнэс Тавантолгой компанийн хилийг давж нүүрс олборлосон болох нь тогтоогдсон. Орон нутгийн Тавантолгой компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон Таван толгой транс компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар хийж байж болзошгүй байна” гэж мэдэгдэж байв. Энэ бол оноор нь хөөвөл таван жилийн өмнөх явдал.

Тэгвэл 2022 оны 12 дугаар сарын 9-нд Засгийн газрын хуралдаанаас дээрх асуудлуудтай холбоотойгоор Орон нутгийн Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзоригийг 6 сарын хугацаатай Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм. Түүнээс арваад хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих арга хэмжээ авч байв. Харин өдгөө хуулийн байгууллага шалгах хүрээгээ өргөсгөж “Капитрон” банкыг ч шалгаж эхэлсэн бололтой.

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он