Сэтгэгдэл 0
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай.
Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад нийлүүлдэг.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхий эдээ нөөцлөн, үйлдвэрлэлээ өргөтгөжээ.







Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.