Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025/12/18

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, нийт 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг 14 чиглэл бүхий салбарт ангилан, 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Өнгөрсөн хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, тодорхой төрлийн тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах, бүрэн цахимжуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Салбар бүрийн зөвшөөрөл олголтыг нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд энэ төрлийн харилцааг хуульчлаагүй тохиолдолд эрх бүхий этгээдийн баталсан захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулдаг байна.

Зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх хүрээнд олон улсын байгууллагаас хийсэн судалгааны тайлан, гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлагаас судлахад тусгай болон энгийн зөвшөөрлөөс гадна зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлэх замаар тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг аж.

Иймд олон улсын жишгийн дагуу мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг бий болгож, зарим төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх, тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар холбогдох харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтыг хүндрүүлж байгааг арилгах, цахим болгож, зөвшөөрөл авах нөхцөлийг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх аж.

Хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бага эрсдэлтэй эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд үргэлжлэх, ахуйн хэрэгцээний зориулалт бүхий үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх боломжтой болох аж. Үүний тулд мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгож, холбогдох журам, хяналт тавих зохицуулалтыг сайжруулж, мэдэгдэл хүлээн авах төрийн байгууллагын бүрэн эрх, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалт, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд явцын хяналтаар шууд сунгадаг байх, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болох ач холбогдолтой юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он