Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа

2025/12/20

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзан, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 27 дугаар хуралдааныг богино хугацаанд амжилттай зохион байгуулсанд хоёр талын Үндэсний хэсгийн дарга нар Шадар сайд Х.Ганхуяг болон Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарт баяр хүргэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон тус холбооны бусад гишүүн орнууд ойрын хугацаанд Түр хэлэлцээрийг мөн батална гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

Түүнчлэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа төдийгүй олон улсын зах зээл тогтворгүй байдал үүссэн үед Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, манай улсын өвлийн улиралд ялангуяа бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ. 

Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахыг сaнал болгов.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Тэрээр цааш хоёр талын эрчим хүчний салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр талын боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ илэрхийллээ.

Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй байгаа нь зөвхөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөн төдийгүй хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйд санал нийлж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он