Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ

2025/12/25

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Сангийн яамны удирдлагууд болох Дэд сайд Б.Хулан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай болон яамдын газрын дарга нар Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2026 оны нэгдүгээр улирлын төлөв, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар уулзалт зохион байгуулав. 

Уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн төлөв, инфляцын түвшин, улсын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн тэнцэл, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал зэрэг макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийлээ. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн орчин, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад хүчин зүйлс Монгол Улсын эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөөлөл, эрсдэлийг хэлэлцэж, дотоод эдийн засгийн бүтцийн сорилт, хувийн хэвшлийн идэвхжил, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагын талаар санал солилцов. 

Талууд эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцыг зорилтот түвшинд барих, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Уулзалтын үеэр макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн уялдааг хангах зорилгоор хоёр яам хоорондын мэдээлэл солилцоо, хамтарсан судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийх, бодлого боловсруулах болон хэрэгжилтийг үнэлэх түвшинд үр дүнтэй ажиллах шаардлагатай талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ. 

Мөн эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн хяналт, үнэлгээг сайжруулж, эрсдэлийг эрт илрүүлэх, бодлогын уялдаа холбоотой хариу арга хэмжээ авах механизмыг бэхжүүлэхээр тохиролцов гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он