Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа

2025/12/26

НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо.

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулж, төлөвлөсөн байна. Танилцуулгыг Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хийлээ.

Ингэхдээ ирэх таван жил нийслэл Улаанбаатар хотыг тогтвортой, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүртээмжтэй, эдийн засгийн өрсөлдөх чадвартай “20 минутын хот” бодлогын хүрээнд бүсчлэн улсын зэрэглэлтэй 2, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул 2 хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын нийт 150 сургууль байгааг 2030 он хүртэл 84 сургуулиар нэмэгдүүлэх байна. Одоогоор анги бүр 50-иас дээш сурагчтай бөгөөд нийслэлийн хэмжээнд 300 мянган сурагч байгаагаас хүчин чадлын хэтрэлт 150 мянга гарчээ. Тиймээс 84 сургууль шинээр барьснаар 25 сурагчаар буурах байна. Тэгвэл эрүүл мэндийн салбарт нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 1,2,3 шатлалын нийт 216 эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлж эрт илрүүлэг, товлолт вакцины хамрах хүрээг нэмэгдүүлэх байна. Нийслэлд 1.7 сая хүн амтай. Үүний 1.1 сая нь хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс 627 мянга гаруй буюу 55 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл 2030 он гэхэд ажиллах хүчний оролцох түвшнийг 0.642 байгааг 0.650 болгож нэмэгдүүлэх байна. Нийтийн тээврийн бодлогыг шинэчилж нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх, авто замын томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж нийт 191км зам тавих байна. Одоогоор нийслэлд 1 хүнд ногдох ногоон байгууламж 6.5мкв байгаа бол үүнийг 9мкв болгон нэмэгдүүлэх болон бусад төлөвлөлтүүдийг нь салбар, бүсчлэлээр нь хийсэн гэдгийг онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс дээрх таван жилийн бодлогын чиглэл нь салбар бүрээр хөгжүүлэх тодорхой төлөвлөлтүүдийг хийсэн хэдий ч нарийн үр дүнгийн судалгаа, хэрэгжүүлэх цаг хугацааны дараалал зэргээ тодорхой болгох хэрэгтэй бөгөөд хэрэгжилтийн явцад хяналтыг маш сайн тавихад анхаарах талаар санал, дүгнэлтүүдийг хэллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он