Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хэнтийнхэн Г.Дөлгөөнийг Хөгжлийн банкны хэргээс мулталжээ

2023/01/12

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга aсан Н.Ганбямбын өв залгамжлагч, “Хан хэнтий фракц”-ын нөлөөний албан тушаалтан гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Өдгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаас эхлээд хууль хүчний бүх байгууллагыг Хэнтийн фракцынхан толгойлж, доошоо удирдлага чиглэл өгч байгаа.  Хууль хяналтын салбарт бугшсан гэдэг хонгилыг өнөөдөр тус фракц удирдаж байна гэхэд болно. Тэд ЖДҮ сангийн хулгайгаас эхлээд Хөгжлийн банкны тонуул, нүүрсний мафийн хэргийг шалгахдаа, хэрэгтнүүдэд алагчилсан байдлаар хандаж байгааг олон хүн шүүмжлэх болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд 2022 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны хэргийг УИХ-ын түвшинд хяналтаар сонсох үед “Хөгжлийн банкны захирлуудыг аваачиж хорьсон. Гэтэл заримыг нь аваад үлдчихсэн байна. Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар олон жил ажилласан, Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн гэдэг залуу байна. Шударга бус ийм нөхцөлд байцаалт явуулаад байна. Сугалах байдлаар таалагдсан хүмүүсээсээ байцаалт авдаггүй, таалагдаагүй хүмүүсээсээ байцаалт авдаг. Болохгүй, хамгаалах ёстой хүмүүсээ авч үлдээд байж болж байгаа юм уу” хэмээн прокурор, АТГ-ын дарга нараас асууж байлаа. Үүнд АТГ-ын дарга З.Дашдаваа “Нэр дурдагдсан хүн яллагдагчаар татагдаад явж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Надад ирсэн мэдээллээр энэ хүн яллагдагчаар татагдсан" гэж хэлсэн нь бичлэг, хуралдааны протоколтойгоо байгаа.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Хэнтийнхэн Г.Дөлгөөний хэргийг Хөгжлийн банкны бүлгийнхнээс тусгаарлаж, улмаар хариуцлагаас мултлах шатандаа орсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж эхлэв. Г.Дөлгөөн нь 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ,удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эрсдэлийг тооцож, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй гол албан тушаалтан байсан гэсэн үг. Г.Дөлгөөнийг уг албан тушаалыг хашиж байхдаа “Монгол драй милк” төслийн санхүүжилтийн барьцаанд гуравдагч этгээдийн буюу “Меланж” ХХК-ийн Дорнод аймаг дахь ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахад нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий. Гэвч өнөөдөр Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч буюу Хөгжлийн банкинд хяналт тавих эрх бүхий сүбъект болоод сууж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил юм.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний албан тушаал ханшсан байдал:

2020 оноос Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголбанк

2018-2020 Гүйцэтгэх захирал, Төрийн банк

2016-2018 Дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирал, Монгол Улсын Хөгжлийн банк

2015-2016 Ахлах хянан шалгагч, Хяналт шалгалтын газар, Монголбанк

2010-2013 Хянан шалгагч, Хяналт шалгалтын газар, Монголбанк

2008-2010 Нягтлан бодогч, Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Монголбанк

Г.Дөлгөөн нь нягтлан бодогчоос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хүртэл ердөө 10 жилийг зарцуулжээ.

Холбоотой мэдээ

Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулснаар жилд 13 тэрбум төгрөгийг хэмнэж байна
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ
ЗГ: Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
ЗГ: "Алт-3" аяныг хэрэгжүүлнэ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
“Хүрээ цам -даншиг наадам 2025” гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүллээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо
ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав
"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Грекийн Чиос арал дахь ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он