Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

2026/01/16

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммад Эхсан Ханыг хүлээн авч уулзлаа.

Азийн хөгжлиийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлнэ. 

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд яаралтай тусламжийн төвүүдийг орон нутагт байгуулж, телевиз, фм, радио, гар утасны сүлжээгээр дамжуулан яаралтай сэрэмжлүүлэг түгээх аргыг нэвтрүүлж, шуурхай мэдээллийн дамжуулалтыг сайжруулан, дохионы цамхгуудыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алслагдсан бүсэд хүрэх хөдөлгөөнт холбооны нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг тусгасан гамшгийн эрсдэлийн хяналтын системийг бий болгож, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчилж, улс, орон нутгийн онцгой байдлын ажилтнуудад сургалт зохион байгуулахаас гадна 21 аймагт сайн дурын бүлгүүдийг байгуулж сургаж бэлтгэх юм.

Харин “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ой, хээрийн болон олон давхар барилга, үйлдвэрийн обьектын гал түймэр, үер ус, уурхай, цацраг химийн болон тэсрэх дэлбэрэх осол зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, багаж хэрэгслээр хангаж, орон нутгийн байгууллага, мэргэжлийн анги, сайн дурынхан болон иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр зорьж байгааг уулзалтаар онцолсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он