Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

2026/01/20

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэг. Иймд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэн тэргүүний, стратегийн зорилт юм. Улсын Их Хурал энэхүү стратегийн зорилтод онцгой анхаарал хандуулж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ төрлийн тархмал эх үүсвэр хөгжүүлэх, улмаар эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.

Хууль тогтоомж батлаад орхилгүй, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан байна. Үүний хүрээнд эрчим хүчний цэвэр эх үүсвэр, түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бодит ажлууд, нөөц боломж, шилдэг туршлагуудтай танилцах, судалж сурталчлах, дэлгэрүүлэх ажлуудыг хийж буйн нэг нь энэ юм.

“Солар Повер Монголиа” ХХК Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт, Замын-Үүд сумаас баруун хойш 14 км-т байрлах 30 МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэнар” нарны цахилгаан станцын төслийнхөө эхний ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг 2023 онд, хоёрдугаар ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг өнгөрөгч 2025 онд тус тус суурилуулжээ. Нийтдээ 53184 ширхэг нарын дэлгэц (panel), 140 ширхэг нэгтгэх хайрцаг (CB), найман инвертер, 12 ком цэнэг хуримтлуур, 110/10 кВ-ын дэд станц бүхий тус нарны цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байна.

“Эрдэнэнар” төсөл нь нарын станц, цэнэг хуримтлуур (battery) хосолсон, сүлжээнээс тусдаа бие дааж ажиллах боломжтой, Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалт, Хаан банкны санхүүжилтээр үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтойг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг танилцуулсан юм. Төслийнхөө хүрээнд тус компани Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын “Joint Credit Management” хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн байна. Энэ мэт санхүүжилтийн нөөц боломжийг ашиглаж чадсан нь “Эрдэнэнар” төслийг хэрэгжүүлэгч Г.Жавхлантуг захирлын ноу-хау боллохыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар тодорхойлж байлаа.

Төслийн эдгээр онцлог, монгол инженерүүдийн ур чадварыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сайшааж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн боломж бололцоо өргөн байгааг онцолсон юм. Бусад аймаг, орон нутагт энэ жишгийн дагуу нар, салхины эх үүсвэрүүдийг байгуулах замаар бид эрчим хүчний тогторгүй байдлыг шийдвэрлэж, хараат байдлаас гарах боломжтойг тэрбээр онцолж, энэ талаар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантугаас хүслээ.

“Эрдэнэнар” станцын барилга угсралын ажил бүхэлдээ найман сард багтсан байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өгүүлж, 10 жил үргэлжилж байж үйл ажиллагаа нь жигдэрсэн энэ төслийн бусад цаг хугацааг бичиг цаас, зөвшөөрөл болон санхүүжилтийн шат дамжлага, хүнд сурталд зарцуулсан нь харамсалтай гэлээ. Энэ бичиг цаас, дүрэм журам, саад бэхшээлийг арилгахын дээр ногоон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахын тулд аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлийг Засгий газар, орон нутагт өгөөд байгааг Улсын Их Хурлын дарга мэдээлэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд түншлэлийн төслүүдээ зарлаж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ урьж ажиллахыг тэрбээр уриаллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй нарны цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэнар” станцаас бусад нь олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан юм. Улсын Их Хурлын дарга тус станцыг сонгон зочилж, танилцаж байгаа нь үүнтэй холбоотой юм. Тус станц Монгол Улсын гадаад худалдааны зангилаа боомт болох Замын-Үүдийн эрчим хүчний тогтвортой байдлыг бүрэн хангахын зэрэгцээ нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Замын-Үүд сум оргил үедээ 12МВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сараас хойш төвийн эрчим хүчний нийт 12 удаагийн их, бага тасалдлын үед “Эрдэнэнар” станцаас сумын хэрэглээг бүрэн хангаж ажиллажээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учралыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Улсын Их Хурлын даргын Ажлын албаны дарга Э.Тамир, зөвлөх Б.Булганчимэг, Б.Анар нар ажиллалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он