Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шоронг хянах ямар сонирхол байна вэ

2022/11/02
Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, оронд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зээ дүү О.Амарсанааг томилов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн найз Д.Загджавын оронд зээ дүүгээ санал болгосон нь энэ. Ингэснээр Ерөнхийлөгчийн нөлөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бат оршсоор байна. Монголын бүх шоронд хийгээд шүүхээс гарсан бүх шийдвэр хэрэгжих эсэхэд хяналт тогтоосоор байна гэсэн үг.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас ШШГЕГ-ын даргаар томилогдож буй О.Амарсанаа нь цагдаагийн гүйцэтгэх албанд олон жил ажилласан гуншинтай. Хэдийгээр энэ нь цагдааг шүүхийн шийдвэрт шилжүүлэн ажиллуулж байгаа энгийн томилгоо мэт боловч хууль зүйн шинжлэх ухаанд цагдаагийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг тэс өөр хоёр шинжлэх ухаан гэж салган судалж, мэргэшдэг болоод удаж байгаа. Бүр ШШГЕГ-ын яг эдлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн хоёр эрх үүргийг тус тусад нь байлгах тогтолцоо ч бий болчихсон. Тэгвэл цагдаагийн гүйцэтгэх албаар мэргэшсэн О.Амарсанаа ахынхаа нөлөөгөөр дахин нэг шинжлэх ухаанд суралцаж эхлэв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Шадар сайдаас огцорч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах акц эхлүүлэх үедээ “Өнөөдөр” сонинд “Миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн” хэмээн ярилцлага өгч байлаа. Ийнхүү олны анхааралд орсон О.Амарсанааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 онд Экологийн цагдаагийн албаны даргаар, 2021 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилсон.

2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Загджав тухайд 2017 онд У.Хүрэлсүхийн дэмжлэгээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдож байв. Мөн л 2020 онд найзынхаа дэмжлэгээр цэргийн цолоо сэргээлгэж, ШШГЕГ-ын дарга болсон. Ингэж У.Хүрэлсүх, Д.Загджав нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мерит зарчмыг цөм цохьсон. Улмаар 2022 оны долоодугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Загджавын мөрөнд генерал цол зүүсэн түүхтэй. Ерөнхийдөө У.Хүрэлсүх Д.Загджавын нарын улстөрийн урт удаан нөхөрлөлийн замналд казиногийн хэргээс эхлээд сайн түүх маруухан бичигдэж үлдсэн.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он